Эх сурвалж http://www.info.mn
Дэлхийн 16 оронд уламжлал болгон явуулдаг “Girls day” буюу “Охидын өдөрлөг” Монголд анх удаа болно. Өдөрлөг өнөөдөр Техник технологийн дээд сургуульд 9:00 цагаас эхэлнэ. Өдөрлөгт энэ жил төгсөх ангийн охидыг урьсан бөгөөд тэдэнд техникийн мэргэжлийн онцлогийг танилцуулж, сонирхож буй мэргэжлээр нь дадлага ажил хийлгэхийн хамт Монголын томоохон аж ахуйн нэгжийн захирлууд очиж амжилтад хүрсэн талаараа сонирхуулах юм байна.”Охидын өдөрлөг”-ийг хийж буй зорилго нь техник технологийн өндөр хөгжил өдгөө уул уурхай, зам барилга гээд зөвхөн эрчүүд л хүчрэх хүнд ажил гэдэг ойлголтыг халж, тэнд хүч сул гэгдэх охид хүүхнүүдийн нямбай чамбай, хариуцлагатай зан илүү хэрэг болохоор болсныг харуулах юм. Тэгээд ч уул уурхайн аварга том машиныг гарынхаа аясаар хөдөлгөн гайхамшгийг бүтээж буй хүүхнүүд дэлхийд улам олон болж буй аж.