Comment.mn

Жинлүүрийн ордныхыг дэмжиж буй хүмүүстэй ярилцаж, шийдвэртэй алхам хий.

 

Хонь – (3/21-4/19)
Энэ өдрийг хувийн амьдралын асуудлаа шийдвэрлэх, оюуны хөгжилдөө зориулахыг од эрхэс зөвлөж байна. Ингэснээр өөрийн чадвар мөн амжилтанд хүрэх итгэл найдвар аажмаар нэмэгдэнэ. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хяналттай байлгаж, хэн нэгнийг гомдоохгүй байхыг хичээж, хэн нэгний хүсэлт гуйлтыг биелүүлэхэд татгалзсан хариу өгөх хэрэггүй. Хүндтэй хүнтэй харилцах харилцаанд сэв суулгаж мэдэх бодлогогүй алхам хийхээс зайлсхийх цорын ганц арга бол тэсвэр тэвчээр гаргаж, биеэ барих явдал юм. Таныг ойлгохыг хүсэхгүй байгаа хамаатнуудтайгаа харьцаа муудаж болзошгүй.

Үхэр – (4/20-5/20)
Алба хаагчид удирдлагатайгаа зөрчилдөнө. Энэ оны ерөнхий төлөвлөгөөгөө эргэн хар. Түүнд алдаа мадаг гарсан байж болзошгүй. Од гаригсын байрлалаар эмэгтэй үхрийн ордныхон авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээр гэрэлтэж, шинэ авъяас чадвар, боломж бололцоогоо нээх боломж маш өндөр байна. Эрэгтэй үхрийн ордныхны замд бага зэргийн саад бэрхшээл гарч ирж муу санаатнуудын өдөөн хатгалтанд өртөх магадлал ихсэнэ.

Ихэр – (5/21-6/21)
Та үргэлжид сайхан явдаг тул хаа ч очсон эсрэг хүйсийнхээ хүмүүсийн анхаарлыг татах болно. Бусадтай харилцаа холбоо тогтооход тааламжтай болохыг од эрхэс зааж байна. Таны амьдралд гарах өөрчлөлтүүд нь сөрөг, эерэг өнгөтэй байна. Санхүүгийн алдагдал, мэдрэлийн ядаргаанаас зайлсхийхийн тулд бүх ажилд идэвхтэй хандах хэрэгтэй. Ойрын хүмүүстэй харамсалтай үл ойлголцол гарч мэднэ. Та дахин урагш нэг алхам хийх хэрэгтэй байна.

Мэлхий – (6/22-7/22)
Бодол санаагаа хэрэгжүүлж шинэ танилуудтай болох өдөр. Эдгээр хүмүүстэй хамтран ажиллаж амжилтанд хүрнэ. Ойр дотны хэн нэгэн санхүүгийн талыг хариуцаж авах болно. Дээшээ өгсөх үү эсвэл уруудах уу гэдэг нь зөвхөн танаас л хамаарна. Залуу мэлхийнүүд зугаа цэнгэлд цагаа бүү үр харин өөрийгөө боловсруулахад цаг хугацаагаа зарцуул. Эхэлсэн ажлаа дуусгахгүй бол үр дүнг нь үзэж чадалгүй хамаг хүч, энергээ барах болно.

Арслан – (7/23-8/22)
Болгоомж, хүлээлт, амгалан тайван байдлыг бэлэгдсэн өдөр. Шаргуу, өдөр тутмын хөдөлмөрийн үр дүнд амжилт ирэх магадлалтай. Яг энэ үед өргөн олны талархлыг хүлээж чадахгүй. Тэвчээртэй бай, шинэ ажил бүү эхэл, ажлын зөв чиг баримжаагаа олохын тулд хүлээ. Ийм байр суурь нөхцөл байдал нь танд байдлыг ашигтайгаар эргүүлнэ. Бусдын бодолтой санал нийлэхгүй байсан ч гэсэн оюун санаагаа тэлэхэд төдийгүй ажил хэргээ өргөжүүлэхэд олон хүний санаа бодлыг сонсох нь ач тустай байдаг.

Охин – (8/23-9/22)
Зорилгодоо хүрэх явцад ажил дээрх ноцтой бэрхшээл, муу санааны явуулга, хувийн алдаа саад тотгор учруулна. Хайр дурлалын харьцаанд ямар нэгэн дэвшил гарна. Гэвч гэнэтийн мэдээ хэсэг хугацаагаар хайр дурлалын тухай мартахыг шаардана. Хайнга зангаасаа болж осолд өртөхөөс сэрэмжил. Өнөөдөр таны хийсэн, хийх гэж зэхэж буй, тэр бүү хэл эрсдэлтэй гэж бодож байсан гээд бүх ажил чинь бүтэх болно. Гэхдээ хамтрагчидтайгаа харьцах харьцаандаа анхааралтай байхгүй бол үл ойлголцох байдал үүсэхийг үгүйсгэхгүй.

Жинлүүр – (9/23-10/22)
Та өнөөдөр маш завгүй байх хэдий ч зарим нэг өөрчлөлтийг хурдан хийх хэрэгтэй. Тооцоотой байж, зөн билэг, бүтээлч чадвараа ашигла. Таны шинэ санаачлага амжилттай болж, шинэ бизнесийн төлөвлөгөө гаргахад нөлөөлөх болно. Таныг дэмжиж буй хүмүүстэй ярилцаж, шийдвэртэй алхам хий. Хувьцаанд хөрөнгө оруулалт хийхийн тулд зээл тавих нь ашигтай байж болох ч төсөөлж байснаас чинь илүү өндөр хүүтэй байж болно. Тиймээс бодит төлөвлөгөө гарга. Магадгүй таны хөрөнгө оруулсан хувьцааны үнийн хэт хэлбэлзэл бусдын мөнгөөр аз туршсан хэрэг болж болох юм.

Хилэнц – (10/23-11/21)
Энэ өдөр таньд бизнесийн чиглэлд маш олон төрлийн зоригтой алхмууд хийх боломжуудыг олгож байна. Эдгээр нь өөрийн ажил хэргээ дээд зэргээр мэддэг хүнээс маш өндөр болгоомж мэдрэмжийг шаардаж байна. Хэрвээ та албан тушаалын шатаар өгсөхийг хүсэж байвал үзэл бодлоо дотроо хадгал. Хамгийн зөв үзэл баримтлал бол таны даргын хэлсэн үг гэж бод. Энэ нь зөвхөн таны төлөө хийж байгаа үйлдэл гэдгийг санах хэрэгтэй.

Нум – (11/22-12/21)
Дээд боловсрол эзэмших, мэдлэгийнхээ хүрээг өргөжүүлэхийн чухлыг ойлгоно. Учир нь эдгээр зүйлс танд дутагдаж байгаа нь олны нүдэн дээр ил байна. Бүү гутар. Жинхэнэ амжилт удахгүй ирнэ. Мэргэжлийн ба оюун ухааны өсөлтөндөө анхаар. Эхлүүлсэн бүхнийг амжилттай дуусгахын тулд байгаа бүх боломжийг ашиглахыг хичээгээрэй. Ачаалал мэдэгдэхүйц ихсэх хэдий ч таны эрүүл мэнд, ажил хөдөлмөрийн чадвар өндөр байх болно.

Матар – (12/22-1/19)
Таны өнөөдрийн уриа бол ажилсаг чанар, сайхан сэтгэл, цагаа олсон үйлдэл байх юм. Эхэлсэн ажлаа дараа гэж хойш тавилгүй дуусгахыг хичээ. Ажил хэрэгтээ ингэж хандвал амжилтанд заавал хүрэх болно. Ажил хэрэг болон өөрийн ашиг тусын тулд заримдаа буулт хийх шаардлагатай болдгийг бүү март.

Бумба – (1/20-2/18)
Жижиг саад тотгорууд тохиолдоно. Та түүнийг даван туулах чадвартай байна. Үдээс өмнө жижиг асуудлаа шийдэж чадвал амрах цаг гарна. Төсвийн ажилчдад ажлын амжилттай цаг үе тохиож байна. Эд хөрөнгийн байдал дээшилнэ. Таны ажил хэргийн хүрээгээ өөрчлөхөд хүргэхүйц санал хүлээн авна. Зөн билэгтээ бүү итгэ. Өөрийн бодол санаагаа эрүүл ухаанаар үнэлж найзуудын зөлөгөөг дага. Бусдын тусламж дэмжлэггүйгээр нөхцөл байдлыг бодитоор үнэл. Ажил хэргийн санал горьдлого төрүүлсэн харилцаа хялбар мөнгө олох боломж санхүүгийн алдагдал авчирна.

Загас – (2/19-3/20)
Од эрхэсийн байрлал амжилттай ажил хэрэг, ашигтай арилжаа наймаа, санхүүгийн асуудлууд шийдвэрлэгдэхийг зааж байна. Энэ нь сурлага мөн богино хугацааны ажил хэргийн аялалд ч хамаатай. Шинэ газар суурьшихад тус нөлөө болох харилцаа холбоо тогтооно. Шинэ ажил хэрэгт зоригтой ор. Эртний асуудлууд гэнэт шийдвэрлэгдэж өсөлт дэвшил, аль эсвэл мөнгө цаасны ашиг орлогыг бий болгоно. Харин алтан уулыг тэр чигээр нь эзэмшсэн мэтээр бүү тооцоолоорой.

www.comment.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.