Comment.mn

Мэрайя Кэригийн хоолой будаа болжээ

Нэрт дуучин Мэрайя Кэри ээлжит удаа шүтэн бишрэгчдээ шоконд оруулж тоглолтоороо “тогложээ”. Ямайкад болсон Жаазын их наадам дээр тэрбээр дуулахдаа ам барьж байсныг нь үзэгчид олж мэдсэний дараа бөөн асуудал үүсчээ.

Түүний хоолой ер сонсогдохгүй, хөгжмийн хэмнэлээс зөрж, худлаа амаа хөдөлгөж байжээ. Шүтэн бишрэгчдийнх нь авсан дүрс бичлэгүүд цахим сүлжээнд тавигджээ.

Кэригийн ойрын эх сурвалжийн мэдээлснээс үзэхэд, тэрбээр ханиалганы эсрэг үйлчилгээтэй мансууруулах төрлийн бодисын хольц бүхий эм хэрэглэж байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.