Амгалан амаржих газрын 150 ор бүхий шинэ барилгыг ашиглалтад оруулна
Налайх дүүргийн 2 дугаар хороонд 300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барьж ашиглалтанд оруулна.
Туул тосгоны эрүүл мэндийн төв, Наркологийн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барина.
Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга бүрэн ашиглалтанд орно.
Хан-Уул дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг концессын гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна.
Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
/сая төгрөг/
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2015 онд санхүүжих дүн |
ШИЛЖИХ | ||||
1. | Түргэн тусламжийн төвийн салбар пункт /ХУД 3-р хороо/ | 2014-2015 | 2,681.8 | 2,681.8 |
ШИНЭ | ||||
1. | Хүүхдийн эмнэлгийн барилга /БГД/ | 2015-2015 | 1,000.0 | 1,000.0 |
2. | Хүүхдийн эмнэлгийн барилга /ЧД/ | 2015-2015 | 1,000.0 | 1,000.0 |
3. | Хүүхдийн эмнэлгийн барилга /ХУД, 5-р хороо/ | 2015-2015 | 825.0 | 825.0 |
4. | “Хүрээ” амаржих газрын дулааны узель | 2015-2015 | 30.0 | 30.0 |
5. | Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл | 2015-2015 | 1,200.0 | 1,200.0 |
Дүн | 6,736.8 |
Эх сурвалж http://www.info.mn