Хонь – (3/21-4/19)
Өөрийн ашиг сонирхолоо хамгаалах өдөр. Олонх Хонинууд түншүүдтэйгээ муудалцана. Гэрээний биелэлтэндээ анхаарч, биеэ уян хатан ухаалаг авч яв. Хүч чадал тань нэмэгдэж маргаашийн өдөртөө итгэх итгэл нэмэгдэх болно. Өдрийн хоёрдугаар хагаст бүх зүйл таатай байхгүй байх олон гэнэтийн зүйлстэй учирч мэднэ. Магадгүй, өндөр настай төрөл садангийн хэн нэгэнд анхаарал тавих шаардлага гарах бололтой. Эдгээр нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд энэ өдөр амжилттай өнгөрөх болно. Нэр хүнд мэдэгдэхүйц бэхжинэ.
Түншийн тань материаллаг хүндрэлүүд таныг зөв чиглэлд анхаарлаа төвлөрүүлэхэд саад болох бололтой. Иймд гадны нөлөөнд авталгүй өөрийн хийх ажилдаа анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Үдээс хойш эрэгтэй үхрийн ордныхон өөрийн эрүүл мэндэд анхаарал тавих нь чухал. Тайван амарч ном зохиол унших болон зурагтын өмнө цагаа өнгөрүүлээрэй. Гэрт чинь хэн нэгэн зочлох бололтой. Үүнд таатай хандах хэрэгтэйг сануулж байна.
Уран бүтээлийн хувьд өсч, танилын хүрээ өргөжих өдөр болно. Иймээс азтай амжилттай өдөр юм. Уулзалт ба ажил хэрэг нь амжилттай болж, ашиг авчирна, гэвч өөрийн сэтгэл санааны байдал, хайр сэтгэлийн асуудалд таагүй үе. Гэрийн асуудал, хувийн асуудлууд эрэгтэй ихрүүдийг шийдвэртэй үйлдэл хийхэд хүргэнэ. Зөрчилдөөн бүхий байдал үүсч болох, энэ нь танд ашигтайгаар шийдэгдэхгүй гэдгийг одод анхааруулж байна. Та өөртөө итгэлтэй байж ямар чиглэлд хэрхэн хөдлөх талаар мэдэж байх нь чухал.
Шинэ санаа сэдэн шинийг эрэлхийлэгч зан чанартай Хумхынхан хачин жигтэй алхамууд хийнэ. Хайнга залхуу байдлаас ангижир. Та гадаад байдлаараа сайхан байгаа ч ядарч, дарамтыг мэдэрнэ. Энэ нь өмнөх өдрийн байдлаас болж байгаа бөгөөд таагүй үйл явдлыг мэдэрнэ. Эрүүл мэнд, мэдрэлийн тогтолцоогоо бэхжүүлэх талаар бод. Нөлөө бүхий хүмүүсийн хүндхэн хамааралд орох аюултай байгааг анхаар. Дэмий зүйлд мөнгө бүү үрээрэй учир нь санхүүгийн хүндрэлд орж болзошгүй байна. Ойр дотнын эсвэл хуучны танил тань өнөөдрийн таагүй байдлаас гаргах болно. Үнэ цэнтэй амралтын талаар бүү мартаарай.
Аз жаргал таны зам дээр байна. Энэ өдөр худалдах, худалдан авах, авьяас ур чадвараа хэрэгжүүлэхэд таатай өдөр. Аливаа зүйлийг өөрчлөхөд таны хүч хүрэхгүй бол бүү бухимд, нөхдийнхөө зөвлөгөөг сонс, эргэн тойрныхны талаар тааруу дүгнэлт бүү хий. Итгэж буй хүмүүстэйгээ ойр байж, хүмүүсээс зөвлөгөө авч, зүрх сэтгэлээ сонс. Хожим нь олж авсан мэдлэг тань зөв ухаалаг шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд удирдлагатайгаа цалин хөлсөө нэмүүлэх албан тушаал ахих талаар ярилцаж зөвшилцөлд хүрэхэд таатай нөлөө үзүүлнэ.
Өөрийн итгэл үнэмшилд итгэлтэй байх нь аливаа ажил хэрэгт амжилт авчирна. Хүрсэн байр сууриа бэхжүүлж илүү зүйлд бүү шуна. Эс тэгвээс таны өөртөө хэт итгэлтэй удирдагч болох гэсэн хүсэл хамаатнууд болон дотны хүмүүсийн тань дургүйцлийг төрүүлж тэдний зүгээс эсэргүүцэлтэй тулгарна. Ажил дээр хүнтэй харьцах харьцаандаа анхаарч аль болох эвийг хичээх нь танд өлзийтэй байх болно. Энэ өдөр настангууд сэтгэлээ чилээхгүй байвал зохилтой.
Эрч хүчтэй өдөр. Ажил дээрээ гарсан асуудлаас та эвтэйхэн гарч чадна. Хэрвээ та гэртээ ямар нэг өөрчлөлт хийхээр шийдсэн бол энэ ажлаа өөр хүнээр хийлгэх гэсний хэрэггүй. Өөрийн гараар хийж, тухай бүрт нь шийдвэр гарган хийж чадвал үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Үүнтэй адил ажил дээрээ ч гэсэн өөрийн ажлаа хамтрагчдаа даатгах гэсний хэрэггүй. Ажилдаа гол анхаарлаа хандуулан, хариуцлагатай байж чадвал та сэтгэл хангалуун байх болно.
Өнөөдөр та хувь заяатайгаа дахин хүчээ үзэж, нөхцөл байдлыг өөрийн талд ашигтайгаар эргүүлж чадна. Гэвч энэ байдлаа хадгалж үлдэхийн тулд зарим нэг зүйлийг золиослох хэрэг гарч магадгүйг сануулж байна. Үүнд та бэлэн байх хэрэгтэй бөгөөд анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Одоо та эрүүл мэнддээ анхаарах цаг болсон тул өөртөө цаг гарган эмчид үзүүлж шинжилгээ өгөхийг зөвлөж байна.
Байгуулсан гэрээ хэлэлцээрүүд урагштай байж, удаан хугацаанд үр ашгаа өгнө. Хүмүүс таны туршлагыг үнэлж таныг хариуцлагатай хүн гэж боддогийг та мэдэрнэ. Сэтгэл санаа тайван байж сайн чанаруудаа харуул. Удирдлагадаа ч үүнийгээ мэдрүүл. Ажил дээрх төлөвлөсөн арга хэмжээ их биш ч цаашдаа өөрчлөгдөнө. Одоогийн нөхцөл байдлыг ашиглан эхлүүлсэн ажлаа тайван хийж дуусгах хэрэгтэй. Мэргэжил дээшлүүлэх албан тушаал дэвших асуудалд таатай.
Тасарсан харьцаагаа сэргээх, амар амгалан, эв түнжин тогтоох өдөр. Олон шинэ танилуудтай болох боломжийг бүү алд. Өнөөдөр өөрийн бүх авьяас чадвар ба ажилдаа бүтээлчээр хандаж чаддагаа харуулах хэрэгтэй болно. Урьд нь хэрэлдэж муудсан эцэг эх, хүүхдүүд хуучин харилцаагаа сэргээнэ.
Эрч хүч ихтэй өдөр. Сайн сайхан зүйлс танд урам зориг өгнө. Ямар ч ажлыг та сайн бүтээнэ. Бүү яар. Өнөөдөр мөн чанар эргэн тойрны хүмүүст ил гарах болно. Онцгой тэмдгүүдийг анхаарч, тэдгээрийг зөвөөр дүгнээрэй. Магадгүй танд ирээдүйд хэрэгжүүлэх шинэ санаа орж ирэх бөгөөд үүнийхээ талаар хүмүүст хэлж хэрэггүй учир нь танд муу санагч хүмүүсийн анхааралд өртсөнөөр амжилтанд хүрэхгүй байх байдалд орно. Амжилтанд түргэн хүрэх цаг болоогүй байна. Үр дүнд хүрэхийн тулд хөрөнгө оруулалт шаардагдана. Харин дотор эрхтэндээ анхаарал хандуулах цаг нь аль хэдийнэ болсон байна.
Энэ өдөр ямар нэгэн ажил хэрэг үйл явдлыг дуусгахад таатай. Удаан шийдэж ядаж байсан зүйлдээ цэг тавих өдөр. Материаллаг болон ёс суртахууны өр төлбөрөө төлж дуусга. Ямар нэгэн зүйлд холбогдохгүй, ажил хэргээс түр холдох нь илүү дээр байх бөгөөд дуртай зүйлээрээ хичээллэх, дуу хөгжим сонсох, театрт очих, сонгодог ном зохиол унших зэргээр сэтгэл санаагаа дээрдүүлэх зүйлийг эрж хайх хэрэгтэй. Түргэн зуур шийдвэр гаргах нөхцөл байдалд зөн совиндоо найд. Тэр таныг хуурахгүй.