Дөрвөн сартай хүү, ой есөн сартай охиноо ээж Батнаран нь хаяад ор сураггүй алга болсон, тиймээс эмээ нь хоёр хүүхдийг хараад хар усаар гол зогоож байна. Тиймээс хандив цуглуулъя гэсэн мэдээллийн дагуу ийнхүү хэсэг залуус нэгдсэн байна. Цаашлаад тус айлын гэр орныг сайжруулж, хашаа хатгаж өгөх юм гэнэ.
Гэтэл дээрхи мэдээллийг 19 настай Батнаран болон түүний ээж үгүйсгэж, “Худлаа цуурхал тараасан байна. Би хүүхдүүдээ хаяж яваагүй, надад бичиг баримт байхгүйн улмаас ажил хийж чадахгүй байгаа. Гэхдээ бичиг баримтаа гаргуулж авахаар болсон. Тэгээд ажилд орно доо” гэж ярьсан бол ээж нь “Миний охин ерөөсөө гэрээсээ дайжиж яваагүй. Хүүхдүүдийнх нь эцэг автын ослоор өөд болсноос болж жаахан сэтгэл санаа нь тавгүйрхсэн. Одоо зүгээр болж тайвширсан байгаа” гэж ярив. Эх сурвалж www.wikimon.mn