Comment.mn

Жирэмсний хяналтад гар утсаа ашиглан хамрагдах боломжтой боллоо

Жирэмсний хяналтад гар утсаа ашиглан хамрагдах боломжтой боллоо

Мэдээлэл технологи эрчимтэй хөгжиж буй энэ үед “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-аас эмэгтэйчүүд болон жирэмсэн ээжүүдэд зориулан “Жирэмсэн эхийн хөтөч буюу ЖЭХ”  хэмээх нэгэн шинэ апликейшн зохион бүтээснээ өнөөдөр танилцууллаа. Тус апликейшн Монголдоо анхдагч бөгөөд жирэмсэн эхчүүдэд жирэмсний үеийн өөрчлөлт болон ургийн өөрчлөлтүүдийн талаарх мэдээлэл өгөх зорилгоор зохион бүтээжээ. Энэхүү апликейшнг Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Б.Оюунханд, АУ-ны доктор, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Болорчимэг, АУ-ны магистр, Клиникийн профессор Х.Цэцэгдэлгэр нар хянаж, заавар зөвлөгөө өгсөн юм байна.

Энэ үеэр апликейшнтэй холбоотой зарим зүйлүүдийг тодруулсан юм.

index

-Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Б.Оюунханд: Эхчүүдэд маш хэрэгтэй зүйл болсон -Та энэхүү апликейшны талаар манай уншигдад мэдээлэл өгөхгүй юу?

-Жирэмсэн болох үеэс авахуулан төрөх цаг хугацаа хүртэл бүх хэрэгтэй мэдээллийг жирэмсэн эхчүүдэд хүргэнэ. “ЖЭХ” мэдээллийн апликейшн нь “Apple” брэндийн I Phone утас болон таблет зэргийг ашиглан ээжүүд маань үнэ ямар ч үнэ төлбөргүйгээр татаж аваад хэрэглэх боломжтой.  Ингэснээр ээжүүд биеийн жин, ургийнхаа хөдөлгөөн, ургийн өсөлт, хөгжилт гээд бүхийн зүйлүүд бичиж, тэмдэглээд яваад байх болно. Энэ талаарх мэдээллийг хийхэд ээжүүдэд дохио өгч таны үзүүлэх ёстой цаг хугацааг тооцоолж өгнө. Эхчүүд маань жирэмсний үеийн бүхий л зүйлээ хянах боломжтой болж байгаа гэдэг нь ихээхэн ач холбогдолтой.

-Тус апликейшны давуу талыг тайлбайрлавал?

-Зөвлөгөө гэсэн хэсэг байгаа. Энэ хэсэгт жирэмсэн ээжүүд хоорондоо санал солилцож болно. Мөн мэргэжлийн байгууллагуудаас авах зөвлөгөөг гар утас ашиглах авах боломжтой. Энэ нь ургийг үр хөврөл үүсэхээс авахуулаад ураг ямар хэмжээтэй, хэрхэн өсч байна. Эх ямар горим барих вэ, ямар хоол унд хэрэглэх вэ гээд жирэмсэн үед шаардлагатай бүх мэдээлэл багтсан байгаагаа онцлогтой бас давуу талтай.

-Хурдацтай хөгжиж буй өнөө үед их хэрэгтэй апликейшн болсон байна?

-Анх удаа эх барихын салбарт техник технологийн шинэ үеийн дэвшилтийг нэвтрүүллээ гэж ойлгож байна. Үүний ачаар олон эхчүүдийн жирэмсний хяналт сайжирч, тухай бүртээ эрүүл мэндийн боловсрол нь дээшлэх болно.

wrwerwrw
Апликейшнийг зохион бүтээсэн Аствишн ХХК менежер Г.Ариунболд: Тус апликейшнг дахин сайжруулах боломжтой хийгдсэн -“Жирэмсэн эхийн хөтөч” апликейшнг ямаршуу байдлаар хийсэн бэ?

-Ер нь янз бүрийн апликейшн байдаг л даа. Сүүлийн үед энэ чиглэл нэлээд хөгжиж байна. Бидний сайн мэдэх IS үйлдлийн системээр хийгдсэн. Тиймээс татаж авахыг хүссэн хүн I Phone утасныхаа App Store-оос ЖЭХ гээд кириллээр бичихээр гарч ирнэ. Үүнийг татаж аваад л шууд ашиглах боломжтой. Хэрэглэгчид зөвхөн интернэттэй газарт очиж эсвэл утсаараа интернэтэд ороод ямар ч үнэ төлбөргүйгээр татаж авах боломжтой. Цаашдаа хөгжүүлэх боломжтой.

-Цаашдаа хөгжүүлвэл ямар байдлаа хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Мэдээж анхны зүйл учраас дутуу дулимаг зүйл байж болно. Бидний зүгээс эмч нар болон төрийн бус байгууллагын холбогдох хүмүүстэй ярилцаж байгаад хөгжүүлэх боломжтой.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.