Comment.mn

Хятадад шувууны ханиад туссан хүний тоо 30 хүрлээ

Хятадын өмнөд хэсэгт орших Гуандун мужид энэ онд H7N9 төрлийн шувууны ханиадын вирусийн халдвартай хүний тоо 30 хүрчээ. Хятадын хэвлэлд мэдээлснээр хамгийн сүүлд49 настай өвчтөн нас барж, хэд хэдэн хүн хүний биеийн байдал хүнд байгаа аж. Халдвар авсан хүмүүсийн олонхи нь амьд шувуутай харьцсанааас халдвар авсан гэнэ. Энэ байдлыг харгалзан Гуандун муж дахь өвчин илэрсэн дүүргүүдэд гэрийн тэжээвэр шувуудыг устгах ажил өрнөж, захуудад амьд шувуу худалдахыг хориглосон байна. Өнгөрсөн онд Хятадад 120 хүн H7N9 төрлийн шувууны ханиадын вирусээр халдварлаж, 39 нь нас баржээ. Энэ вирус хүнээс хүнд агаар дуслын замаар халдварладаг гэсэн нотолгоо илрээгүй. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд вирус мутацад орсон тохиолдолд ийн халдварлах магадлалтай гэж үздэг.

Д.Болд

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.