Comment.mn

Онцгой байдлын салбарт энэ жил 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

Онцгой байдлын салбарт энэ жил 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор Онцгой байдлын албаны удирдах ажилтны 2015 оны зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын 100 гаруй удирдах ажилтан оролцож байна. Онцгой байдлын албаны удирдах ажилтны зөвлөгөөний нээлтэд оролцсон Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, “Цаашид тус албаны хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, албаны бэлэн байдлыг дээшлүүлж, албан хаагчдын сахилга, харицлагыг өндөржүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, давтан сургаж бэлтгэх,  багаж, техник хэрэгслийн чадавхийг бэхжүүлэх, аврагч, гал сөнөөгчдийн эрүүл мэнд, орон байрны асуудлыг шийдвэрлэх, хангамж, цалинг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж гадаад улс орны тусламж дэмжлэгийг авч гадаад харилцаагаа өргөжүүлэхэд салбарын сайдын хувьд ч анхаарч ажиллана, Онцгой байдлын албаны удирдах бүрэлдэхүүн Та бүхэн ч анхаарч ажиллах ёстой” гэж хэллээ.

Онцгой байдлын албаны мэргэжлийн боловсон хүчин, аврагч, гал сөнөөгчдийг бэлтгэн сургаж мэргэшүүлдэг бие даасан сургууль, сургалтын төвтэй болох, албаны онцлог, албан хаагчдын ажил мэргэжлийг олон нийтэд сурталчлах сурталчилгааг сайжруулах хэрэгтэй байгааг ч хэлсэн.

Мөн “Онцгой байдлын алба бол улс эх орон, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй тусгай алба учраас албаны хэмжээнд сахилга хариуцлагыг өндөржүүлж, иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх ёстой, Онцгой байдлын албаны нүд, чих үргэлж соргог байж, 24 цаг сэрүүн байх ёстой алба гэдгийг давхар анхаарууллаа.

Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын салбарын хувьд бие бүрэлдэхүүний чадавхийг сайжруулах, техник багаж хэрэгслийн чадамжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллан, тодорхой дэвшил гарч байгаа хэдий ч хүн амын суурьшил, хотшилт, ард иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж буурахгүй байгаа юм.

Онцгой байдлын салбарт энэ жил аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалтыг сайжруулахад зориулж энэ онд 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх болсныг  Шадар сайд У.Хүрэлсүх дуулгасан юм.

Мөн энэ онд Австри Улсын Засгийн газрын уртхугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх,  тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжиж 5.2 сая евро буюу 12 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий Гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий автомашин, техник хэрэгсэл нийлүүлэгдэнэ.

Онцгой байдлын салбарт энэ жил 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

Эх сурвалж http://www.info.mn

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.