Нийслэлд улсын хөрөнгөөр барьсан таксины 27 зогсоол байдаг. Харамсалтай нь иргэдгэрээсээ гараад л такси барьдаг, зогсоол руу явдаггүй учраас эдгээр зогсоолын ашиглалт хангалтгүй байдаг аж. Уг нь 2013 онд баталсан стандартаар бол такси үйлчилгээг зориулалтын зогсоолоос, эсвэл дуудлагаар үзүүлнэ гэж заасан байдаг гэнэ. Иймээс нийслэлийн Тээврийн газраас хүн ам ихтэй, хотын төвийн есөн зогсоолыг такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хуваарилан өгчээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр аж ахуйн нэгж дээрх зогсоолуудаас иргэдэд таксины үйлчилгээ үзүүлэх юм байна. Үүнийг өнөөдрөөс мөрдөж эхэлжээ.
Эх сурвалж: www.shuurhai.mn