Comment.mn

“Univision”-ын ажлаа мэддэггүй худалч операторууд больмоор юм

univisionХорин нэгдүгээр зуунд хүн бүр цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгч болсон. “Unitel” группын охин компани болох “Univision” Монголд анх удаагаа IPTV, интернэт, суурин утастай гурвалсан үйлчилгээг сүр дуулиантайгаар нэвтрүүлж байсан нь саяхан. Өнгөрсөн хугацаанд олон мянган хэрэглэгчидтэй болсон Univision-тэй холбоотой таагүй мэдээлэл сүүлийн үед ихээр цацагдах болсон нь бүгд үнэний ортой.

Үүнийг нэг жишээ: Хоёр хоногийн өмнө нэгэн байгууллага “Univision”-ын байгууллагын интернэт үйлчилгээг суурилуулахаар 77118811, 1424 гэх дугааруудад захиалга өгчээ. Гэвч өнөөг хэр нь захиалгыг нь хүлээн аваагүй төдийгүй операторууд нь ажлаа мэддэхгүй байсан гэнэ. Захиалга өгсөн байгууллага тухайн өдрөө интернэтээ суурилуулахаар дахин холбогдсон боловч оператор нь 30 минутын дараа эргээд холбогдьё хэмээн шинэ хэрэглэгчээ залхааж эхэлжээ. Интернэт суурилуулах гэсэн тус байгууллага захиалга өгсөн “Univision”-нд эргэн холбогдоогүй учир хэд хэдэн удаа оператортой нь холбогдсон ч мөн л өнөөх “30 минутын дараа эргээд холбогдьё” гэх хариулт өгсөөр гурав дахь өдөртэйгөө золгож байна. Эсвэл “Univision” 30 минутыг хоёр хоногтой тэнцүүлж цаг хугацаагаа хэмждэг юм уу. Эргээд холбогдоно гэчээд эргээд хэзээч холбогдохгүй. Буцааж залгахаар шал өөр оператор авч дахиал өнөөх захиалгаа хэлэхэд өмнөх операторууд нь тэмдэглэж авдаггүй юмуу яадаг юм анх захиалга авч байгаа юм шиг л эргэж холбогдьё гэх юм. Эдгээр “зүүлэгдүү” операторт учир байдлаа хэлээд та нар холбогдохгүй байна гэж гомдол гаргахад шинэ хэрэглэчдийнхээ санал гомдлыг шуурхай шийдэж өгдөггүйгээр үл барам, харин ч энэ бүхнийг үл тоон уурлангуй харьцах юм. Үйлчилгээний байгууллага ийм байж болно гэж үү.

Нэгэнт л зах зээл дээр гараад үйл ажиллагаагаа явуулж байгаа бол хэрэглэгчидээ хүндлэх ёстой. Ер нь үйл ажиллагаагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага, пүүс компаниуд хэрэглэгчиддээ соёлтой боловсон түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхгүй бол хэрэглэгчидээ алдана гэдгийг сайн ойлгодог л байлтай.

Ядаж ажлаа мэддэггүй оператор юм бол мэддэг нэгнээсээ асууж лавлаад цаг хугацааны хувьд баримжаатай хариулт хэлж болоогүй л юм байхдаа. Арай ч бүх операторууд нь юу ч мэддэггүй л байлгүй. Гэтэл хоёр хоногын өмнө суурилуулчих байсан интернэтийг “мунгинасан” оператороос болж авч чадалгүй маргаашийн амралтын өдрүүдтэй тулгарч байгаа нь бухимдал төрүүлмээр. “Univision”-ын худалч операторууд больмоор юм. Албан байгууллагын ажлыг ингэж алдагдуулж болохгүй, хариуцлага гэдэг зүйл огт байдаггүй нь харагдаж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.