1. Оюутолгой болсон шинэ бүтээн бай- гуулалтын том төс лүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох.
2. Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох. Энэ бол “шийдлийн” Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгээс иргэн та бидэнд ирж буй мессеж. Энэ санал асуулгын үйл явц өнгөрсөн сарын 31-нд эхэлсэн бөгөөд маргаашийг хүртэл үргэлжилнэ. Харин санал асуулгын дүнг энэ сарын 4-ний өдөрт багтаан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх юм байна. Засгийн газрын тэргүүн ингэж санал асуулга явуулж байгааг олон нийт янз бүрээр хүлээн авч байгаа бол УИХ-ын гишүүд түүний энэ үйлдлийг “Шаардлагагүй ажил” хэмээн дүгнэж байна. Үнэндээ энэ үйл явцыг “Цаг барсан” ажил гэж нэрлэх хүн олон байгаа нь Засгийн газарт парламентад суудалтай бүх нам хамтарсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, хэдийгээр олон нийтээс санал асуусан ч эцсийн шийдвэр УИХ-аар гардаг. Гэтэл гүйцэтгэх засаглалын тэргүүн их эвслийн засагтаа итгэхгүйгээр барахгүй цаг, мөнгө барсан ажил зохион байгуулж байгаа нь ийнхүү шүүмжлэл дагуулж байгаа юм. Ямартай ч, Засгийн газрын тэргүүний орон даяар явуулж байгаа олон нийтийн санал асуулгын талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо.
Ё.Отгонбаяр: Сонгууль явуулахтай адилхан мөнгөөр санал асуулга явуулах шаардлагагүй
-Энэ удаагийн буюу зөв- шилцлийн Засгийн газрыг бай гуулж байхдаа бид “Эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө”-г гаргана гэж хоёр талаасаа тохиролцоод гарын үсэг зурсан юм шүү дээ. Үүнийхээ дагуу хямралыг гэтлэх төлөвлөгөөгөө гаргаач гэж хэлмээр байна. Ингэхгүй бол ийшээ тийшээ явна, одоо бидэнд хоёрхон зам байна гээд байж болохгүй шүү дээ. Бидэнд зам, боломж олон байгаа. Тэгэхээр “Эдгээр боломжийг ийм байдлаар ашиглая харин та нар хууль эрх зүйн орчныг нь ийм болгоод өгөөч, бид энэ дагуу чинь ажиллаад асуудлаа шийдье” гэж ярих хэрэгтэй байгаа юм. Гэтэл ингэх үү, тэгэх үү гээд байж болохгүй. Санал асуулга явуулна гэдэг чинь асар их мөнгө шүү дээ. Сонгууль явуулахтай адилхан зардал гардаг юм. Эдийн засгийн хямралын үед толгой нь эргэчихсэн юм шиг санал асуулга явуулаад, энэ хэрээр их зардал гаргаад явж болохгүй л гэж бодож байгаа. Улстөржилт, популизм энэ тэр гол биш шүү дээ. “Засгийн газар асуудлыг ингэж харж байна, ийм ажлуудыг хийе” гэж оруулж ирэхгүй бол өнөөдрийнх шиг урсгалаар асуудлууд ороод ирэхээр УИХ ын гишүүд асуудалд янз бүрийн байдлаар л хандана. Тэгэхээр ерөнхий дүр зургаа ойлгомжтой болгох хэрэгтэй байна. Ерөнхий сайд Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөнө гэж ярьж байна. Хамгийн гол нь “Энэ хоёрыг хөдөлгөсний дараа улс орны эдийн засагт ийм эерэг нөлөөлөл үзүүлнэ. Ингэснээр бид хямралаас хохирол багатай гарна” гэдэг төлөвлөгөөг оруулж ирэх ёстой юм. Санал асуулга явуулж ингэх үү, тэгэх үү гэхийн оронд ингэснээр эсвэл тэгснээр цаад талд нь ийм үр ашиг гарна гэдэг зүйлийг ярих хэрэгтэй байна
Ж.Батзандан: Мессежээр санал авсан болж, дүр эсгэдэг хөнгөмсөг улс төрөөс татгалзах хэрэгтэй
-Ард түмэн 2012 оны сонгуулиар саналаа өгсөн. Эрх баригчдыг “Ажлаа хий, асуудлыг шийд” гээд итгэл өгсөн шүү дээ Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариуцлагаас мултрахын тулд мессежээр иргэдийн саналыг авч байгаа нь зохимжгүй хэрэг гэж би харж байгаа. Нэг ёсондоо санал авдаг зүйл гэж байна, авахгүй зүйл ч гэж байна. Ер нь мессежээр санал авах тухай хуулийн зохицуулалт байхгүй л дээ. Монгол Улсад ард нийтийн асуулга явуулдаг ганцхан хууль байгаа. 1995 оны Ард нийтийн санал асуулгын тухай хууль гэж бий. Энэ хуульд үндэсний аюулгүй байдалтай холбоотой томоохон асуудлаар санал асуулга явуулдаг журамтай. Гэтэл сүүлийн үед манай дарга нар иргэдээс мессежээр санал авсан болж дүр эсгэж, шоу тоглодог болчихлоо Одоо ийм хөнгөмсөг улс төрөөс татгалзах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Энэ бол сайн зүйл биш Дэлхийн аль ч улс оронд тухайн улс төрийн намын бодлого хөтөлбөрийг дэмжээд саналаа өгсөн байдаг. Улс төрийн нам сонгуульд амласан амлалтаа хэрэгжүүлэхийн тулд л ажилладаг. Түүнээс сонгогдсоныхоо маргаашнаас эхлээд дахиад л юу хийх вэ, аль нь зөв бэ гэдэг байдлаар санал асуугаад байвал ажил явахгүй ээ. Ажлаа хий, зоригтой, шийдэмгий бай гэж би Ерөнхий сайдад зөвлөмөөр байна Хараад байхад манай Ерөнхий сайд хулчгануур, шийдвэртэй бус алхмууд хийгээд байгаа. Ялангуяа хямралын үед гаргаж байгаа шийдвэрүүд амаргүй байдаг Магадгүй гашуун ч шийдвэр гардаг. Гэхдээ эм хэдий гашуун ч эрүүл мэндэд хэрэгтэй гэж үг бий. Хямралын үед гарах шийдвэрүүд магадгүй олон хүнд таалагдахгүй байж болох. Гэхдээ эдийн засгийг эрүүлжүүлэх чухал шийдвэр байдаг. Үүнийг ард түмэн ч ойлгох учиртай.
О.Содбилэг: Ерөнхий сайд шийдвэртэй алхам хийхгүй бол ажил явахгүй нь
-Төсвийн талаас хэрэггүй зүйлээ танаж авах нь зүйтэй. Мөн Засгийн газар том хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэх нь ч бас хэрэгтэй Товчхондоо, Ерөнхий сайдын асуугаад байгаа хоёр асуудлын аль аль нь хэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл, том төслүүдээ явуулах нь эсвэл бүсээ чангалах нь зүйтэй гэдэг зүйл байж болохгүй гэж харж байгаа. Энэ хоёр асуудлаар мэдээж олон нийтийн саналыг асуухад буруудах зүйлгүй. Гэхдээ өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй үед улс төрийн бүх нам нэгдээд их эвсэл байгуулчихсан үед шууд шийдвэрээ гаргаад, ажлаа хийгээд явах нь зүйтэй гэж бодож байгаа. Гэтэл ингэхгүйгээр ард түмнээсээ асуусан болох нь нэгдүгээрт цаг алдана. Хоёрдугаарт, санал асуулгыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийн саналыг яах юм Тухайлбал, “Би том төслүүдийг дэмжээгүй байтал явуулах нь. Миний саналыг сонссонгүй” гэвэл яах юм. Угтаа шийдвэр гаргаад явах бүрэн эрх мэдэл нь Ерөнхий сайдад хуулийн дагуу байгаа юм шүү дээ. Уг нь Ерөнхий сайдын олон нийтээс асуугаад байгаа асуултын аль нь ч жижиг биш. Гэхдээ Засгийн газар нэгэнт бүрэн эрхийнхээ дагуу ажиллаж байгаа үед ингэж санал асуулгаар ажиллана гэж байхгүй шүү дээ. Шууд бодлогоо тодорхойлоод ажлаа хийгээд явах учиртай. Хөрөнгө мөнгө ч гэсэн их гарч таарна. Гэхдээ гол зүйл нь Ерөнхий сайдад хуулиар олгогдсон эрх мэдэл нь байхад зөв бодлого хэрэгжүүлж ажлаа хийхгүй бол дараа дараагийн шийдэх гэсэн ауудал бүртээ иргэдээс санал асуугаад байвал маш их цаг алдана шүү дээ. Өнөөдөр бид төсвийн бодлогоо алдаад хоёр жил болж байна. Бодит байдал дээр төсөв мөнгөний бодлого алдагдчихсан байгаа энэ үед том хөрөнгө оруулалтын асуудлаа шийдээд явах хэрэгтэй байна
Монголын үнэн