Comment.mn

Нумынхан гэнэтийн таагүй мэдээг хүлээн авахад сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй

Нумынхан гэнэтийн таагүй мэдээг хүлээн авахад сэтгэл зүйн бэлтгэлтэй байгтун

Хонь – (3/21-4/19)
Гэр бүлд шинэ хүн нэмэгдэх, хамаатан садны хооронд сайхан харилцаа үүсэх өдөр. Өнөөдөр та хувь заяаны сайн эзэн нь байна. Томоохон эд зүйл худалдан авах, мөнгөн хөрөнгө оруулалт хийж, арилжааны үйл ажиллагаанд ээлтэй. Эргэн тойрны бүх зүйл ил тод ойлгомжтой байна. Танаас ихээхэн хүч чадлыг дайчлан гаргах, сэтгэл санааг тогтвортой тодорхой байлгаж, болж байгаа байдалд эрүүл ухаанаар дүгнэлт өгөхийг шаардана. Үдээс хойш осол, гэмтэлд өртөх магадлалтай тул маш болгоомжтой бай.

Үхэр – (4/20-5/20)
Ажил төрөл зогсонги байдалд орж, хүчин чармайлт тань зорилгодоо хүрэхгүй бололтой. Энэ бүхэн хүчээ зөв хувиарлаагүйтэй холбоотой. Амьдралын эрч хүч, сексийн болон бусдыг өөртөө татах чадвар өсөн нэмэгдэх хандлагатай өдөр. Арилжаа наймаа, худалдааны үйл ажиллагааг идэвхийлэн явуулахад сайн байх болно. Амьдралын эрч хүчний идэвхжил худалдаа наймааны ажилд эерэгээр нөлөөлж амжилттай ашигтай үр дүнд хүргэх төлөвтэй.

Ихэр – (5/21-6/21)
Бүх харилцаанд сайн өдөр. Таны идэвхтэй, ажил хэрэгч зан тань байгууллагын удирдлага, бизнесийн хамтрагч нарт таалагдана. Ажлаа дуусгаж, туулсан замаа дүгнэж цэгнэх, ойрын хүнтэйгээ харилцахад сайн өдөр. Муу мэдээгүй, ажил төрөл амжилттай, онцын мөнгөний алдагдалгүй тогтвортой цаг үe. Хувьцаанаасаа ашиг олно. Хэрвээ та ихээхэн мөнгөтэй болбол үрэхийг бүү яар.

Мэлхий – (6/22-7/22)
Хуучин нөхдүүд, танилуудтайгаа холбоогоо сэргээнэ. Олон хүнд та үгүйлэгдэх болно. Ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд нээгдсэнээр хэдэн жилийн туршид таны карьер өсөх асуудал тодорхойлогдоно. Хянамгай, зохион байгуулалтгай байхыг хичээгээрэй. Хий дэмий хоосон яриа, биеийн хүчний ажлаас хол бай. Амьдралын эрч хүч суларна. Таны бие дээрх гарсан дурын шарх хүндэрч, эдгэх нь удаан байна. Дараа долоо хоног ачаалал ихтэй мөн тааламжгүй зүйлс тохиодцож магадгүй тул аль болох тайван байхыг хичээх хэрэгтэй. Иймээс цагийг бүү дэмий үр.

Арслан – (7/23-8/22)
Хайнга, үл ойлголцолтой өдөр. Танд маш олон зүйл ойлгомжгүй байна. Эргэн тойрны хүмүүс ч таныг ойлгохгүй. Өнөөдөр “урсгалын эсрэг бүү сэл” тэгвэл бүх зүйл хүсэл мөрөөдөл тань илүү хүч чармайлт зарахгүйгээр биелнэ. Ухаалаг, тооцоотой, тэвчээртэй байж шийдвэр гарга. Хувийн амьдралын тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, ганцаар байх шаардлагатай. Дотны хүнтэйгээ харилцсаны үр дүнд тааламжтай байдал үүснэ.

Охин – (8/23-9/22)
Аливаа ажил хэрэг эхлэх, харилцаа холбоо тогтоох, гэр бүлийн харилцаанд тааламжтай өдөр. Чухал асуудлаа шийдвэрлэх, урьдын алдаагаа засах, магадлалтай. Шинэ танилуудтай болох, романтик хайр дурлалын адал явдалтай учрах магадлал өндөр байна. Харин таны дотоод эрхтэн асуудалтай байгаа бол эртхэн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэдгийг зөвлөж байна. Өглөөгүүр тэнгэр бүрхэг байвал урьд шөнийн зүүд биелэнэ.

Жинлүүр – (9/23-10/22)
Урам зоригтой өдөр. Эр эм шинж чанар давхацсан байгаа тул та эрч хүчээр дүүрэн байх болно. Хариуцлагыг гартаа авч, бусдын төлөө санаа тавь. Ингэснээр таны амьдрал ямар хурдан өөрчлөгдөж байгааг мэдрэх болно. Хэдий та эрч хүчээр дүүрэн байгаа ч таны анхаарал сул байгаа тул бусдын тусламжыг авахаас татгалзах хэрэггүй. Бусдад туслан, мөн тэдний тусламжийг авангаа өөрийгөө сэргээж бага зэргийн эмчилгээ хийхэд гэмгүй.

Хилэнц – (10/23-11/21)
Хийж буй ажил тань байнгын орлоготой байлгана. Энэ нь ажлын урагшийг харуулж буй хэрэг юм. Зөвхөн орлого төдийгүй илүү ашигтай салбар руу таныг урвуулах байдал ажиглагдаж байна. Харин та үүнийг хийхийг хүсэхгүй байна. Учир нь хийж сурсан зүйлээ хийх нь танд болон хамтрагчид тань таалагддаг. Өөрийнхөө сайн сайхны төлөө шургуу хичээнгүй хөдөлмөрлөх нь цаашид дэвших боломжийг нээж өгнө.

Нум – (11/22-12/21)
Шинэ ажилд орох, шалгалтанд бэлтгэхэд сайн. Тамирчид улс төрчдийг томоохон амжилт хүлээж байна. Нэг ангийнхан, хамт олонтойгоо харьцаагаа сайжруулах магадлалтай. Гэнэтийн таагүй мэдээг хүлээн авахад сэтгэл зүйн бэлтгэлтэй байгтун. Үүсэн гарсан асуудлыг шийдвэрлэхэд таны амьдралын эрч хүч, хувь хүний чадал энерги хүрэлцээгүй болохыг мэдэрнэ. Гэвч энэ нь түр зуурын мэдрэмж байх ба танд маш их нөөц байна. Таны эрч хүч өндөр байна. Гэхдээ түргэн дуусгаж чадахгүй ажил бүү барьж ав.

Матар – (12/22-1/19)
Маш идэвхтэй байх өдөр. Амрах тухай мартахад хүргэнэ. Ажил дээрх бүх зүйлс бүтэмжтэй байна. Төсөв нилээд зузаарах бололтой. Та нилээд их мөнгөтэй болох тул мөнгөний тухайд ойрын үед санаа зоволтгүй байх нь. Энэ өдөр салхинд гарах нь тохиромжтой.

Бумба – (1/20-2/18)
Өнөөдөр танд шинэ ажлын санал тавих бол түүнээс татгалзах хэрэггэй. Учир нь хуучин ажил тань танд удахгүй амжилт дагуулах бөгөөд түүнд та сэтгэл ханамжтай байх болно. Тайван байж, хүнд нөхцөл байдалд хариуг нь түргэн өгөхийг шаардаж байна. Төлөвлөгөө зохиох, барилга, худалдаа наймаанд таатай. Гадаадын хүмүүстэй харилцан холбоо тогтоо. Гэхдээ түрэмгий саналаас түтгэлз. Өнөөдөр оройг зүгээр л амарч өнгөрүүлэх хэрэгтэй бөгөөд маргаашийн хийх ажлаа дотроо бодон боловсруулж, юу хийх үгүйгээ тооцоолон бод.

Загас – (2/19-3/20)
Зөрчилтэй хоёрдмол өдөр. Нэг талаас та эрч хүчээр дүүрэн байж өөрийн санасан бүхнээ гүйцэлдүүлэх тэмүүллээр асан дүрэлзэж байна. Нөгөө талаас санаснаа гүйцэтгэх бодит боломж нөөц дутмаг байна. Тайван бус, баргар базаахгүй байдал нь биеийн эрүүл мэнд болон сэтгэл зүйн байдалд хортой нөлөөг үзүүлнэ. Амьдралд оршин байгаа асуудлуудыг зүрх сэтгэлдээ хэт ойрхноор хүлээн авахгүй байхыг сануулж байна. Ажил дээр онцгой нөхцөл байдал үүснэ. Бүү сандарч мэгд. Бүх зүйлийг нэгэн зэрэг бүү барьж ав. Ажлыг нэгээс нь эхэл.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.