Хайр гэдэг ертөнцийн хамгийн агуу зүйл гэдэг. Дуу, шүлэг, уран зураг, бүтээл бүрт мөнхөрсөн агуу хайрыг мэдэрсэн хос 2 хурим хийж баталгаажуулдаг билээ. Зовлон жаргал бүхнийг хамтдаа даван туулж нэгэн амь болсноо батлан тангаргалдаг уламжлал бүхий л улс орон, зан үйлд бий. Тэгвэл амралтын энэ өдөр нэгэн “хөөрхөн” хайрын тангарагыг уншигч та бүхэндээ хүргэж байна. Энэ бол нотариатаар баталгаажуулсан хайрын тангараг юм.
2015 оны 01 сарын 25-ны өдөр Монголын маань нэгэн хос үеийн үед хайрлахаа тангаргалаж тэрхүү тангарагын бичгээ нотариатаар баталгаажуулсан байна. Гэрээ, итгэмжлэл, өвлөх, гэрээслэл, баримт бичгийн хуулбар, орчуулга, хуулийн этгээд үүсгэн байгуулсан баримт бичиг зэргийг нотариатаар баталгаажуулдаг бол ийнхүү амлалт бүхий хайрын гэрээгээ Сүхбаатар дүүргийн нэгэн нотариатаар баталгаажуулсан байна.
Энэхүү “хөөрхөн” гэрээг уншиж буй та ч гэсэн заавал нотариатаар баталгаажуулахгүйгээр тангараг бичиж, насан туршдаа түүнийгээ санаж, хэрэгжүүлж болох юм.