Цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлч эрүү үүсгүүлэн шалгагдаж байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Тодруулбал, Увс аймгийн сэтгүүлч С.Анхбаяр аймгийнхаа ИТХ-ын даргыг цахим ертөнцөд шүүмжилсний төлөө ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэлүүлэн шалгуулж байгаа аж.
Сэтгүүлч С.Анхбаярын тухайд өөрийн “Фэйсбүүк” хуудаснаа Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Чимэдийн буруутай үйлдлүүдийг баримттайгаар нийтэлсэн байна. Улмаар Ч.Чимэд сэтгүүлч С.Анхбаярыг нэр төр гутаан доромжилсон хэмээн шүүх цагдаагийн байгууллагад хандсан байна. Ийнхүү сэтгүүлч үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шүүх цагдаагаар дарамталж, айлган сүрдүүлдэг байдал Увс аймагт хэдийнэ бий болжээ. Сэтгүүлч С.Анхбаярын тухайд өөрийн цахим хуудастаа нийтэлсэн материалууд болон тэдгээрийн нотлох баримтыг дэлгэж хэвлэлийн хурал хийсэн байна. Тус хэвлэлийн хурлын бичлэгийг хүргэж байна.
П.ТУУЛ
Эх сурвалж: www.info.mn