“Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарт холбогдох онц их хэмжээний буюу 35,2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн юм.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх энэ сарын 28-30-ны өдрүүдэд шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Жастин Капла, Кристобэл Дэвид нараас нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 10 сарын хугацаагаар хорих ял. Шүүгдэгч Хиларион Кажукомоос нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн иргэний хариуцагч “Саусгоби Сэндс” ХХК-иас 35,252,394,670 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэв.
Эх сурвалж: www.info.mn