Comment.mn

Арслангийн ордны бүх зүйл сайн сайхан тогтвортой байна

 

Үхэр – (4/20-5/20)
Гэр бүлийн хүрээнд болон ажил хэргийн түншүүдтэй харилцах харилцаанд асуудал үүсэж байдлыг хүндрүүлж болзошгүй. Худал амлалт болон урьдчилан тооцоолоогүй алхам, үйлдлүүд гомдол цөхрөлийг төрүүлж, нулимс унагахад хүргэх нигууртай. Үл таних хүмүүсийн зүгээс бага хэмжээний эд материалын тусламж, үнэ цэнэтэй зөвлөгөө ирэх бололтой. Харин та үүнийг хэрхэн шийдвэрлэхээ өөрийн зүрхээ чагна.Ихэр – (5/21-6/21)
Биеийн хүчний ачаалал, удаанаар зугаалах, зочлохоор явахад , сайн өдөр. Худалдан авахтай холбоотой санхүүгийн аз ирж магадгүй. Гэвч юу авахаа сайн бодож, ач холбогдолгүй зүйлд мөнгөө үрэхгүй байхыг хичээгээрэй. Хайрттайгаа таны цаашдын харилцаа шийдэгдэх чухал яриа өрнүүлнэ. Мартагдсан шахуу холын хамаатнаасаа мэдээ хүлээн авна. Хувийн амьдралд өөрчлөлт гарах тул үүнд бэлэн бай.

Мэлхий – (6/22-7/22)
Хүүхдүүд эсвэл ач нар гэрлэх шийдвэр гаргаж болзошгүй. Та тэдний өмнөөс өөрөө дурласан мэт санаа зовних болно. Дотны хүмүүсийг санаа сэтгэл эд материалын хувьд дэмж. Ихэнх Мэлнийнүүд өөрийн уран дүрслэлээ бодит байдал руу оруулж чадна. Дурын хүрээнд өөрийн бүтээлч байдлаа гаргахыг од гариг зөвлөж байна. Таныг хүрээлж буй хүмүүс дулаан таатай уур амьсгалтай байх бөгөөд тайван байлгах болно.

Арслан – (7/23-8/22)
Амьдралын бүх салбарт сайн цаг үе таны амьдралын бүх зүйл сайн сайхан тогтвортой байна. Ганц бие хүмүүс хайрттайгаа учрах магадлалтай. Өөрчлөлтөөс бүү эмээ, энэ нь таны гэр бүлд эд баялаг энх тунхыг авчирна. Та хэдийгээр аль хэдийн хайр дурлалтай учирсан ч хэн нэг өөр хүн таны сэтгэлийг татах болно. Өөрийнхөө бодолд бус зүрх сэтгэлдээ захирагд. Чөлөөт цагаа хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөн эрч хүчээ сэлбэ. Хамтдаа инээж, бие биенээ хайрлах нь бүх зүйлийг өөрчилж чадна.

Охин – (8/23-9/22)
Шинэ түншүүдтэй болох, ажил албандаа амжилт олохыг энэ өдөр од эрхэс амлаж байна. Уран бүтээлийн эрч хүчээ бүрэн дүүрэн харуулж чадна. Та өөрийн авьяас, чадвараараа олны дунд гялалзах болно. Таны нэр хүнд илт бэхжих магадлалтай. Эрүүл агаарт зугаал. Цана чаргаар гулгах нь таны бие махбодийг чийрэгжүүлж, сэтгэл санааг тань тайвшруулах болно. Харин энэ өдөр сэтгэл муутантай нөхөрлөхгүй байж ядууст өглөг өгөхийг зөвлөж байна.

Жинлүүр – (9/23-10/22)
Та гэрээ засч тохижуулахыг маш ихээр хүсэх бөгөөд энэ нь гэртээ их цэвэрлэгээ хийхэд хүргэнэ. Дээвэр хонгилын өрөөгөө цэвэрлэснээр хуучирч мартагдсан олон эд зүйл олох болно. Уран зураг, сийлбэр зэрэг нь таны гэрт гэрэл гэгээ нэмэх бөгөөд та гэр бүлийн альбом хийх болно. Нууцлагдмал зүйлийг сонирхдог зан тань таныг номын сан болон номын дэлгүүр лүү хөтлөх бөгөөд сэтгэл зүй, одон орон, ид шидийн нууцлагдмал ном зохиол сонирхлыг тань татна. Оройны уулзалт цуцлагдсанаар та оройг чөлөөтэй өнгөрөөх бололтой. Гэртээ ганцаараа уйтгарлаж суулгүй хоолонд орж, кино үз.

Хилэнц – (10/23-11/21)
Таныг одод эрхэс харилцаа холбоо тогтооход таатай болохыг зааж байна. Та хэзээд амгалан тайван байдаг тул хаана ч очсон эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж чаддаг байна. Энэ зан чинь бусдад их тааллагддаг. Таны хайртай хүн алс хол орных ч байж магадгүй. Зорилгодоо хүрэхэд гар сунгаж ойрхон мэт санагдавч бүү тайвшир. Өөрийн гэсэн бодолтой байж аливааг авах гээхийн ухаанаар ойлгож асуудалд нухацтай хандах нь цаашдын эрсдэлийг багасгах сайн талтайг анхаар.

Нум – (11/22-12/21)
Материаллаг асуудлаа амжилттай шийдэж магадгүй. Үүнд гэнэтийн амжилт тусална. Өөрийн төлөвлөгөө, ашиг орлогоо бусдад бүү дэлгэ. Уран бүтээл хийхэд таатай. Хайртдаа цаг зав гарга. Эрүүл мэндийн хувьд настайчууд даралт ихсэхээс сэргийл. Та өөрийн хөдөлмөрч зан, бүтээлч чадвараараа хүмүүсийг араасаа дагуулах бололтой. Зарим хүмүүсийн зөвлөгөөг үл тоосноор сүйрэлд орох магадлалтайг анхаар. Мөнгө санхүүгийн хувьд саад бэрхшээлийг хялбархан давж, чамгүй амжилт гаргана.

Матар – (12/22-1/19)
Үдээс өмнө идэвхитэй үйл ажиллагаанд таагүй. Олонхи матарнууд ажлын хэмнэл, эрч хүч буурч байгаатай эвлэрэх болно. Ямарч ажилд уналт, өгсөлт байдаг. Гүйцэтгэсэн ажлаа эргэн хянаж, бичиг баримтуудаа цэгцэл. Хэдийгээр хямрал өнгөрөх ч түүний үр дагавар нь урьдчилан таамаглах аргагүй байна.

Бумба – (1/20-2/18)
Өнөөдөр найдваргүй нөхцөл байдлыг засаж чадах магадлалтай өдөр. Өнөөдөр бүтээлч идэвх гаргавал бүх зүйл бүтэмжтэй байна. Гэр бүлийн баяр ёслол тэмдэглэ. Засвараа эхэл. Гэрийн бүх ажилд таатай. Долоо хоногийн турш ядарсан, хэт ачаалалтай мэдрэмж төрнө. Та гэр бүлийнхэн болон найзуудтайгаа анхаарал болгоомжтой харьцаарай. Тэдний уур уцаар дургүйцэлийг хүргэхээс зайлхийх хэрэгтэй. Сэтгэл хангалуун амьдрах боловч дараа нь гэнэдэхгүйн тулд үйл явдалд шүүмжлэлтэй бай. Ажил хэргийн гэрээ байгуулах, хурим хийхэд тааламжтай байна.

Загас – (2/19-3/20)
Энгэр зөрүүлсэнээр таашаал авахгүй. Гэр бүл зохиох эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой чухал асуудлуудыг хойш нь тавь. Биеийн эрүүл мэнддээ төдийгүй ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавиарай. Галт тэргээр явахгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн автомашин сонирхогчид зам дээр явахдаа онцгой сэрэмжтэй байх ёстой. Хоол боловсруулах эрхтний архаг өвчин сэдэрч магадгүй. Эм хэрэглэхдээ болгоомжтой бай.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.