УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг өргөн бариад жил гаруйн хугацаа өнгөрсөн. Хуулийн төсөлд тусгаснаар Засгийн газар зээл авах болон хэрхэн төлөх зэргийг тусгаж өгсөн. Мөн Засгийн газар өөрөө хариуцаж төлөх өрийг хуулиар зохицуулна. Зээл авах төлөвлөгөөг УИХ-аар гаргуулж байхаар тусгасан байгаа юм байна. Зарим гишүүний хэлж байгаагаар Засгийн газар өрийн баталгаа гаргах нь аюултай гэж хэлж байлаа. Тухайн аж ахуйн нэгж Засгийн газраар баталгаагаа гаргуулчихаад дараа нь зээлээ төлж чадахгүй бол Засгийн газар өрөнд унана. Энэ эрсдэлийг бодох ёстой гэж хэлж байв.
Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дэмжихгүй гишүүд Засгийн газар уг хуулийн төслийг эргүүлэн татах ёстой гэж байв. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өрийн хэмжээ хэд байх вэ гэдгийг тодорхой болгох асуудлыг Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд оруулж ирнэ гэж ойлгосон. Гэвч энэ нь тодорхой биш болохоор гишүүдийн хувьд хардлага төрүүлж байна гэсэн юм. Иймд Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд улсын өр гэдгээр нь харж, өргөн тодорхойлолтоор нь зохицуулалт хийх хэрэгтэй гэж байлаа.
УИХ-ын гишүүдийн зүгээс зээл авах хэрэгтэй. Гагцхүү зээлээ юунд зарцуулах вэ, тэр нь үр өгөөжөө өгч чадах уу гэдгийг л бодож зарцуулалтаа бодох ёстойг сануулж байв.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дэмжсэн байгаа юм. УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг шинэ Засгийн газарт буцаагаад дахин саналаа оруулаад ирэх хэрэгтэй байгаа юм. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаан ирэх сарын 10-нд хаах учир энэ чуулганд багтааж батлах ёстой байна. Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах асуудлаар санал хураалаа. Ингэхдээ өрийн хэмжээний асуудлыг хөндөхгүй, харин тодорхойлолтын асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Өрийн удирдлагы тухай болон холбогдох хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр хэлэлцэх нь зүйтэй гэдгээр санал хураав. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.
Эх сурвалж: www.shuurhai.mn