Comment.mn

Лу.Болд гишүүн Засгийн газрыг шүүмжлэв

Лу.Болд гишүүн Засгийн газрыг шүүмжлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Лу.Болд гишүүн Засгийн газрыг шүүмжлэв. Тэрбээр “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг иргэдээс мессеж асуулга явуулах нь ямар учиртай юм бэ. Ингэх нь буруу” хэмээв. Нөгөөтэйгүүр Д.Хаянхярваа гишүүн “Эдийн засаг хямарсан уу, үгүй юү гэдэг оньсого таалгаж байгаагийнхаа оронд хүлээн зөвшөөрч, хямралаас гарах арга замын талаар ярих ёстой” гэж байсан юм.

Ямартай ч Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор  иргэд олон нийтээс  мессежээр санал авах болсноо зарласан. Өөрөөр хэлбэл, үүрэн холбооны сүлжээ эрхлэгчид иргэдийн саналыг 15151111 тусгай дугаараар хүлээн авахын тулд санал асуулгын тестийг сүлжээн дэх бүх хэрэглэгчдэд мессежээр илгээхээр зохицуулж байгаа юм. Тэгвэл энэ санал асуулгыг УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж байгаа нь энэ.

Б.БӨРТЭ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.