“Шинэ продакшн”-ы жүжигчин Ц.Алдармаа, П.Оюунтуул нарыг шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд боллоо.
Хуралдаанаар Ц.Алдармаад оноосон 3.5 жилийн хорих ялыг 2 жилийн тэнсэн харгалзах ял болгон хөнгөллөө. Хэрвээ тэнсэн харгалзах энэ 2 жилийн хугацаанд Ц.Алдармаа гэмт хэрэгт холбогдвол түүний 3.5 жилийн хорих ялыг биеэр эдлүүлэх юм. Гэмт хэрэгт холбогдохгүй бол тэрээр эрх чөлөөтэй иргэн хэвээр байх юм.
Анхан шатны шүүхээс Ц.Алдармаад П.Оюунтуулын хөдөлмөрийн чадварыг нь алдагдуулсан хэрэгт буруутган 7 жил 10 хоногийн ял оноож байсан. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.6-д зааснаар онц хэрцгий аргаар бусдын бие махбодид санаатайгаар хүнд гэмтэл учруулсан хэргээр ялласан юм. Харин Ц.Алдармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар ийн шийдвэр гаргаад байгаа юм.
Хэргийг сануулбал, “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун буцалсан ус цацаж гэмтээсэн юм.
Улмаар Ц.Алдармаа шүүхээс ял авч, харин цээж нурууны хэсгээр их хэмжээний түлэгдэлтийн сорвитой болсон жүжигчин Д.Оюунтуул өнгөрсөн арваннэгдүгээр сарын 12-нд БНСУ-ыг зорьсон. Тэрбээр нурууны арьс шилжүүлэх мэс засалд орох бөгөөд эмчилгээний зардлыг Ц.Алдармаа бүрэн төлсөн байдаг.
Эх сурвалж: Шуурхай.мн