Comment.mn

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөр 96 дугаарт жагсчээ

download (1)АНУ-ын “The Heritage” сан болон “The Wall Street Journal “ сонин хамтран дэлхийн 186  улсын эдийн засгийн байдалд үнэлгээ хийж, 2015 оны эдийн засгийн эрх чөлөөний индексийг гаргажээ. Эдийн засгийн эрх чөлөө гэдэгт иргэдийн хөдөлмөрлөх, өмчөө хянах эрхээ эдлэх үндсэн ойлголтыг хамруулж, улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөний индексийг бизнес, худалдаа, төсөв, засгийн газрын зардал, мөнгө, хөрөнгө оруулалт, оюуны өмч, авлига, хөдөлмөр эрхлэлт гэсэн 10 үзүүлэлтийг багтаан тодорхойлсон байна.

186 улсыг хамруулсан “Дэлхийн эдийн засгийн эрх чөлөө-2015” индекст Монгол Улс 100 онооноос 59.2 оноо авснаар 96 дугаарт бичигджээ. Энэ нь өнгөрсөн оноос хойш 0.3 оноогоор сайжирсан үзүүлэлт юм. Харин Ази-Номхон далайн бүс нутгийн 42 улсын дотор манай улс 19 дүгээрт жагссан бөгөөд нийтдээ бүс нутгийн дунджаас дээгүүр ч дэлхийн дунджаас доогуур оноо авсан байна.

Уг индексийг Хонконг 21 дэх жилдээ тэргүүлснээр дэлхийн хамгийн эрх чөлөөт эдийн засаг гэсэн байр сууриа хадгалан үлдсэн бол Сингапур хоёрдугаарт жагсчээ.

эх сурвалж:Монцамэ.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.