“Эрдэм гоёл” компанийнхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн захиалгаар 3 сая дахь иргэн болон үе чацуутнуудад дурсгал болохуйц “Хүүхдийн бойтгоны хонх” хийжээ. Еөрөнхийлөгч шинээр мэндэлж байгаа үрсдээ үндэсний уламжлалт бүтээгдэхүүнээр ийнхүү бэлэг барихыг хүсчээ.
“Хүүхдийн бойтгоны хонх”-ыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмид-н зургийн дагуу, нэг хонхон дээр нь гоо марлын дүрсийг, нөгөө дээр нь бөртэ чонын дүрсийг Хүннүгийн үеийн хийцээс санаа авч зохиомжлон бүтээжээ. Хонхон дээр “МОНГОЛЫН 3 САЯ ДАХЬ” гэсэн үг, Монгол Улсын соёмбо бүхий Ерөнхийлөгчийн тамга, гэрэгэний хамт хийгдсэн дурсгалтай бүтээгдэхүүн болжээ. Монгол үндэсний уламжлалт өв соёлд тооцож болох хүүхдийн бойтгоны хонхны дуу нь хонх болгондоо адилгүй содон авиатай байдаг, энэ чанарыг хадгалан хийж чадсан хөөрхөн эдлэл болж чадлаа. Үндэсний уламжлалт соёл минь үеийн үедээ мөнхрөх болтугай.
Эх сурвалж : www.unen.mn