Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах дэлгүүрт хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийхэд Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд оршин суух 42 настай эмэгтэй Б гэгч нь хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн нь тогтоогджээ. Тиймээс уг хуурамч дэвсгэртийг эд мөрийн баримтаар хураан авч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн