Эх сурвалж http://www.info.mn
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас “DOOSAN” компанид үйлдвэрлэгдсэн G40 загварын асфальт халаагч, боловсруулагч төхөөрөмжийн үйл ажиллагааг Замын цагдаагийн газрын урд уулзвар буюу Баянмонгол хорооллын ард талын төмөр замын презертэй уулзварт өнөөдөр танилцуулна. Ингэснээр автозам нөхөх ажлыг хүйтний улиралд ч гүйцэтгэх боломжтой болж байгаа юм байна.