Эх сурвалж http://www.info.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ч.Сосормаагийн тухай таагүй мэдээ тив алгасан Төрийн ордныхны сонорт хүрчээ. УИХ хилийн чанадад эх орноо төлөөлөн суух Элчин сайд нарыг томилох гэж байдаг. Гэтэл Бразильд Элчин сайдаар ажиллаж буй Ч.Сосормаа дипломат албаны ёс зүйг уландаа гишгэж, энэ албанд олон жил ажилласан хүмүүстэй “Хамтарч ажиллаж чадахгүй” гээд Элчин сайдын яамныхаа байрыг цоожилдог болсон сурагтай. Угтаа Элчин сайдын яам гэдэг нь Монголыг харь улсад төлөөлдөг чухал байгууллага. Гэвч Ч.Сосормаа мэргэжлийн бус учраас энэ бүхнийг мэддэггүй юу, аль эсвэл эрх мэдэлдээ оодорсон уу ийм хошин мэдээлэл Бразилиас УИХ-ын дарга болон эрхэм гишүүдийн сонорт хүрч, ихээхэн дургүйг нь хүргэсэн гэнэ. Тиймээс эрхэм гишүүд өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Бразиль дахь Монголын ЭСЯ-нд юу болоод байгаа болон Ч.Сосормаа хатагтайн талаар хөндөхөөр болжээ. Учир нь ЭСЯ бол хэн нэгний хувийн компани биш, тэнд ажиллах хүмүүсийг холбогдох байгууллагаас нь томилдог юм.
Ж.Гал