
Учир нь, түүнийг улс орны байдлыг хэцүүдүүлж, эдийн засгийн хямралд оруулж хаячихаад аргагүйн эрхэнд бусдын шахаанд орж суудлаасаа буусан хэмээн эгэл жирийн ард иргэд ойлгож, тайлбарлаж байгаа юм.
Мөн хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болоод байгаа сайд асан Н.Алтанхуягийг ард түмнээсээ уучлалт гуйчих ухаан, сэтгэл байхгүй, бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж хаячихаад нүдээ аниад, чихээ бөглөөд алга болсон гэх шүүмжлэл байнга гарсаар байгаа билээ.
Тэгвэл эл мэдээллүүдэд тэрбээр тайлбар хийж, “Би ард түмэндээ байцагдахад бэлээн. Надаас болж эдийн засаг хямарсан гэвэл худлаа шүү. Эдийн засаг хямраагүй байгаа ш дээ. Хэрвээ би буруутай болоод улс орон хэцүүдэж, дампуураад байгаа юм бол хуулийн байгууллага шалгаад, үнэн мөнийг нь олж тогтооно биз дээ. Би хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэж цээж ханхалзаж, үгээ өндөрсгөж суугаа сурагтай. Харин шинэ он гарснаас хойш популизм хийж, төрийн алба хаагчдын цалин, тэтгэвэр, халамжийн бүх мөнгийг эргүүлэн татаж ард түмнийг хоосон хонуулж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг буруутгаж, төсөвт тодотгол хийх нэрээр ард түмний уяаг чангалж, буруу зүйл рүү хэлтийж, популизм нь хэтрээд байгааг тэрбээр шүүмжилж, цалин, тэтгэвэр, халамжийг нь тавихыг шахаж шаардаж суугаа гэнэ шүү.