ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу “Шинэ үе” продакшны жүжигчид машинаар явж байгаад энэ сарын 23-ны өдөр осолдож, жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Тус продакшны жүжигчин Т.Билгүүнийг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ. Талийгаачтай салах ёс гүйцэтгэхээр түүний гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон,найз нөхөд нь хүрэлцэн ирсэн юм.
Талийгаачийн гэр бүл,төрөл төрөгсөд,найз нөхөд,хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Эх сурвалж: www.shuurhai.mn