Эх сурвалж http://www.info.mn
Хөдөлмөрийн яаманд өнөөдөр 14:30 цагт С.Чинзориг сайд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Герхард Тийдеманнтай уулзана. Мэргэжилтэй ажилчид бэлтгэх, тэдний ур чадварыг дээшлүүлэхэд Герман улс туслалцаа дэмжлэг үзүүлж буй юм. Энэ талаар санал солилцоно. Бразилд болох Дэлхийн ур чадварын олимпод монгол залуус анх удаа оролцох болсон. Токарь, мужаан, гагнуур, цахилгаан, тогооч, үсчин гоо засал зэрэг есөн мэргэжлээр дэлхийд өрсөлдөх 18 залууг БНСУ-ын КОИКА, Германы ЭСЯ дэмжиж багаж тоног төхөөрөмж болон бусад туслалцааг үзүүлэхээр болсныг уг гэрээгээр баталгаажуулах юм. Энэ арга хэмжээ 15:00 цагт болно.