Comment.mn

Хараагүй ээж: Миний хүү ийм хөөрхөн

9a1967a8b1397ea690ee7f48a40e1f43“Ээ бурхан минь ямар хөөрхөн юм бэ. Би өөрийнхөө төсөөлж байсан зүйлийг нүдээрээ харах гэдэг ямар гайхамшигтай юм бэ. Энэ хөл, уруулын байж байгааг нээ. Ямар жаахан, өхөөрдөм амьтан бэ” хэмээн дуу алдах энэ бүсгүй бол багадаа хараагүй болсон 29 настай Кэти Бейтз юм.

Тэрээр 11 настайдаа генийн удамших өвчнөөр өвчилж нүднийх нь эвэрлэг бүрхэвчинд толбо үүсч хоёр нүд нь харахаа больжээ.

Канадын Гуэлф хотод амьдардаг тэрээр саяхан амаржиж хүүтэй болсон ббөгөөд “eSight” өндөр технологийн нүдний шилний тусламжтайгаар хүүгээ хэдэн цагийн турш харж чаджээ. Тэрээр “Шилийг зүүгээд би ганцаараа хүүгээ тэвэрч чадаж байсан. Бас хүүгийн маань хөл, хуруу нь  аавыгаа дуурайсан байсан” хэмээн ярьжээ.

Энэхүү ухаалаг нүдний шил нь хараагүй хүмүүст ойролцоох орчныг харах боломж олгодог байна. Учир нь энэхүү тусгайлан тохируулсан нүдний шилийг зүүж буй хүн 3D камерийн дурангаар эргэн тойрноо хардаг аж.

Одоогийн байдлаар Хойд Америкт 140 хүн ийм нүдний шилтэй бөгөөд нэг бүрийнх нь үнэ 15 мянган ам.доллар юм байна.

22ea8a4672625458f97003e87ad94855

товчлон орчуулсан Г.Чугаа

Эх сурвалж: www.TODAY.mn

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.