
Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компани, төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулж, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг мөрдөж ажиллахыг Гэр хорооллын хөгжлийн газарт, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.