2015 он гараад 23 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 20 хүүхэд авто машин дотроо явж байгаад осолд орж 2 хүүхэд нь амь насаа алдсан эмгэнэлтэй явдал тохиолдож байна. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн ч энхрий бяцхан үрсийнхээ төлөө энэхүү сануулгыг машиндаа нааж бусдадаа анхааруулаарай.
Ийнхүү зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байх үедээ гэмтэж байгаа нь эцэг эх, томчуудын хүүхэддээ тавих хараа хяналт сул, замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох талаар зааж зөвлөдөггүй. Тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг нь хэрэглэхгүй байгаа нь хүүхдийг осолд өртүүлж, амь нас эрүүл мэндийг нь хохирооход хүрч байгаа юм.
Эх сурвалж http://www.info.mn