Comment.mn

Хилэнцийхэн хэдийгээр гаднаа ширүүн ч тэдний зүрх маш эмзэг уян байдаг

Хилэнцийхэн хэдийгээр гаднаа ширүүн ч тэдний зүрх маш эмзэг уян байдаг Хонь – (3/21-4/19)
Эв найр тогтоох, зөрчлөө шийдвэрлэх өдөр. Та элдэв зугаа цэнгэлээс татгалзаж, өөрийгөө ялж чадна. Амьдралын тань бат бөхийг турших үйл явдал учирч магадгүй. Магадгүй, энэ өдөр таны хувьд эргэн тойрныхондоо сэтгэл дундуур байж, эрүүл мэндийн хувьд сайнгүй, бодол санаа тогтворгүй байх бололтой. Эөрэг ба сөрөг үр дүнд таны өөрийнхөө тухай бодол үндсээрээ өөрчлөгдөж, шаардлагагүй хэлхээ холбоогоо тасалж найдвартай, итгэлтэй нөхдөөрөө хүрээлүүлнэ.

Үхэр – (4/20-5/20)
Урьдчилан таамаглах аргагүй эмх замбараагүй байдал үүсч та үүнд маш ихээр нервитэх болно. Та хаа ч явсан бусдын хүсэлд нийцүүлж явахыг хичээх хэрэгтэй. Гаднаас хүлээн авсан мэдээ нь хувийн болон ажил мэргэжлийн амьдралд сайхан амжилтыг араасаа дагуулж, аятайхан өөрчлөлт шинэчлэлтийг авчирна. Өөрт ирсэн боломжийг бүү алд. Эрүүл ухаанаар сэтгэж, тооцоо дүгнэлтээ нарийвчлан гаргаснаар томоохон алдаа дутагдал гаргахаас сэргийлж чадна.

Ихэр – (5/21-6/21)
Хайртай бүсгүйнхээ зүрхийг байлдан дагуулахын тулд эрчүүд гайхамшгийг бүтээх хэрэгтэй болно. Ойр дотныхон, найз нөхдийнхөө харилцааг таслах хэрэтэй. Эрс шийдэмгий үйл ажиллагаа шаардагдах мэдээ, гэрийн ажил гарч ирж болно. Гэр бүлийн харилцаанд жижиг маргаан гарч болох юм. Одод өөрийн байр сууриа хамгаалахыг зөвлөж байна. Хурц халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ ав. Гэрээ хэлцэл байгуулах, богино хугацаагаар аян замд гарах, бүтээл хэвлүүлэх, зар сурталчилгаа  явуулахад таатай өдөр.

Мэлхий – (6/22-7/22)
Аливаа мэдээллийг хүлээн авахад сайн өдөр. Тэдгээрийг зөвхөн хүлээн зогсохгүй, тэдгээрийн үндсэн дээр амьдралын тухай, сайн муугийн тухай ойлголтоо гүнзгийрүүлнэ. Тухайн тохиолдолд сургуулийн эсвэл лам багшийн тань алдар нэрээс илүү тэдний хувийн зан чанарууд таны анхаарлыг татах естой. Хэн нэгэнтэй бүү маргалд мөн найз нөхөдтэйгөө уулзах хэрэггүй гэж зөвлөж байна. Өөрийгөө тусгаарлах гэж бүү оролд, харин нуугд. Ингэснээрээ олон таагүй зүйлээс хол байж чадна. Дурын бүх харьцаандаа болгоомжтой ханд. Өдрийн хоёр дахь хагаст гэртээ үр хүүхэд гэр бүлтэйгээ бай.

Арслан – (7/23-8/22)
Хүсэл мөрөөдлөө биелүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд таатай цаг үе ирлээ. Амжилт, алдар нэр, хүндэтгэл танд ирнэ. Орлого нэмэгдүүлэхэд тохиромжтой нөхцөл байдал бүрдсэн байна. Найз нөхөд, ивээн тэтгэгчийнхээ санхүүгийн тусламжаас бүү татгалз. Ажлаа хийж байхдаа илүү их баяр хөөрийг авч чадах бөгөөд бусад хүмүүсийг гүйцэж түрүүлэхэд өнөөдөр хамгийн чухал өдөр. Харилцаа холбоогоо өргөжүүлж чадвал зорилгодоо хүрэхэд амархан байх болно.

Охин – (8/23-9/22)
Танилууд болон найз нөхөддөө анхааралтай ханд. Урьдчилан таамаглах аргагүй үр дагавартай зөрчилтэй нөхцөл байдал үүсч болзошгүй. Түншээ ойлгохыг хүсэхгүй байх, уур хилэн, түрэмгий байдал гаргах нь хариу бүдүүлэг үйлдэл хийхэд хүргэнэ. Өдөөн хатгалгад бүү авт. Энэ өдөр ердийнхөөсөө илүүтэйгээр биеэ барьж тайван байхыг од эрхэс сануулж байна. Харин оройн цагаар үзвэр үзэх, ном унших зэргээр цагийг ганцаар өнгөрөөхийг хичээ.

Жинлүүр – (9/23-10/22)
Cap таны орд руу шилжсэн байгаа тул таны эрч хүч, урам зориг өндөр байна. Жинлүүрийн ордныхон тайван хүмүүс биш бөгөөд үргэлж шинэ зүйл сурахыг эрмэлзэж байдаг. Олон нийтийн шинэ ажилд оролцож, илүү их зүйл сурах боломжийг бүү алд. Өөрийн хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрөө. Хэрвээ тэр таныг ойлгохгүй мөн та өөрөө түүнд сэтгэл хангалуун бус байгаа бол энэ талаар шударгаар ярилцаж, цаашид ганцаараа байхыг хүсч байгаагаа хэлэх хэрэгтэй.

Хилэнц – (10/23-11/21)
Энэ өдөр бүхэлдээ хүнд байх боловч ямар нэгэн эрсдэл гарахгүй. Өнгөрсөн өдрүүдтэй харьцуулахад бичиг баримтын хувьд алдаа гарсан байж болох хэдий ч үүнийг засч залруулж болно. Хоёрдмол утга санаатай тодорхой бус үг хэллэгүүдийг анхаарч бүх бичиг баримтуудыг нухацтай шалган үзэх хэрэгтэй. Таныг азын тэнгэр удахгүй ивээх тул аливаа зүйлд хайнга хандахгүй байхыг бодоорой. Хилэнцийхэн хэдийгээр гадна төрхөндөө ширүүн харагдах боловч тэдний зүрх маш эмзэг уян байдаг.

Нум – (11/22-12/21)
Санхүүгийн асуудлууд таны сэтгэл санааг эзэмдэх боловч эдгээрийг бүрэн шийдэж чадахгүй нь. Олон тооны хөрөнгө оруулалтын хувилбарууд, сэтгэл татам саналуудын дундаас та эцсийн сонголтоо хийж чадахгүй нь. Санхүүгийн гэрээ хэлэлцээр эсвэл ирээдүйн хамтын ажиллагааныхаа нөхцлийг тодорхойлох тохиролцохдоо бичиг баримтанд туйлын анхааралтай ханд. Эс тэгвээс засаж боломгүй алдаанд хүрч болзошгүй.

Матар – (12/22-1/19)
Өнөөдөр матарнуудын хувийн амьдрал гэнэтийн мэдээгээр дүүрэн байна. Харьцаа тогтворгүй хосууд хэрүүл маргаан хийх магадлалтай. Бат бөх гэр бүлүүд харилцаа ба ахуйн нөхцлөө шинэчлэнэ. Дотны хүмүүсийнхээ хувь заяаны асуудалд идэвхтэй оролцох нь тайван байдлыг алдагдуулж, ядаргаанд хүргэж болзошгүй.

Бумба – (1/20-2/18)
Өр зээлээ төлөх өдөр. Таны итгэл үнэмшлийг шалгана. Аливаа санал санаачлагууд дэмжигдэнэ. Эргэн тойрныхон болон ажил хэргийн хамтрагчид харилцаа худал амлалт, урам хугаралыг дагуулах болно. Таны биеийн байдал гэнэт муудаж болзошгүй. Өдрийн төгсгөлд сэтгэл гутрал үүсэх, дарамтанд орох магадлалтай. Гэмтэл авах эрсдэл өндөр байгаа учир онцгой болгоомжтой бай. Алсын аялалд явах, урт хугацааны ажил эхлэхэд таатай. Ямар ч үйл явдлын далд санааг олж хар. Бодисын солилцоотой холбоотой өвчин үүсэх бололтой.

Загас – (2/19-3/20)
Энэ өдөр таны байгалиас заяасан мэдрэмж өндөр байна. Бизнесийн ажлын чиглэлээр хамтран зүтгэгчээс дэвшүүлсэн шинэ санаа саналыг анзаарахгүй өнгөрүүлж болохгүй. Харин түүнд сохроор буюу харанхуйгаар итгэж болохгүйг анхаар. Уран зураг, хөгжим, утга зохиол, боловсрол, нийгмийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт хүлээж байна. Уран бүтээлийн хувьд өөрийгөө хөгжүүлэх тохиромжтой цаг мөч.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.