Comment.mn

Яаж эр хүнийг өөртөө татаж дурлуулах вэ?

Ямар ч эр хүн зөвхөн хөөрхөн царайлаг бүсгүйчүүдэд хөл алддаг гэж бүсгүйчүүд бид боддог. Яг үнэндээ бол тийм биш. Харин ч эсрэгээрээ үзэсгэлэнт эмэгтэйгээр гоёх дуртай хэсэг бүлэг эрчүүдээс бусад нь гоо сайхан хүүхнээс дөлж цэрвэж амьдардаг. Гаднаас нь харахад тийм ч үзэсгэлэнтэй биш ч эрчүүдийн анхааралд өртөж явдаг бүсгүйчүүд алийг тэр гэхэв. Ажиглаад байхад ийм бүсгүйчүүд хүнийг өөртөө татах нэгэн увдис байдаг. Энэхүү нууц увдисыг өөртөө шингээсэн эмэгтэй өөрийн дурласан эр хүнийг өөртөө хөл алдуулж чадна. Миний нэгэн найз эмэгтэй ийм увдистай бүсгүй байгаа юм. Тэрээр хайр дурлалд дандаа азтай байсан. Тийм ч царайлаг сайхан бүсгүй биш. Гэхдээ л өөрийн сонирхсон ямар ч эрийг өөртөө дурлуулж чаддаг нэгэн нууц түүнд байсан юм. Түүнд хэзээ ч бүтэлгүй дурлалын түүх гэж байгаагүй. Харин эсрэгээрээ өөлөх юмгүй гоо сайхан царайтай найз маань маш олон бүтэлгүй дурлалтай учирч нулимсаа барж явсан. Тэгэхээр тийм ч царайлаг сайхан биш ч яагаад эрчүүд эхний найзад маань ухаан алдан дурладаг вэ. Энэ нууцыг тайлах гэж оролдоё. Уг нь үүнд нэг их нууц гээд байх сүртэй юм байхгүй л дээ. Маш энгийн зүйл ч тэр бүр охид бүсгүйчүүд үүнийг мэддэггүйд л хэргийн учир байгаа юм.

Хамгийн эхлээд хэлэхэд найз маань маш сайхан инээмсэглэлтэй. Түүний инээхэд яг л нар мандах шиг болдог. Жаахан таагүй явдал тохиолдсон байхад түүнтэй хальт уулзаад л өнгөрөхөд хамаагүй сэтгэл хөнгөрсөн байдаг юм. Яагаад тэр ийм сайхан эерэг энергийг өөртөө цогцлоож чадаж байна вэ. Тэр хошин шогийн асар их мэдрэмжтэй. Донжийг нь олоод хошигноно. Түүний хажууд байхад эр ч бай эм ч хүн бай хэзээ ч уйдахгүй. Дандаа хөгжилтэй хөнгөн түүхүүд ярина. Бас түүнийг чимдэг нэг сайхан зан бол хаана ч хэний ч хажууд өөртөө тун итгэлтэй байдаг зан нь. Өөртөө итгэлтэй эмэгтэй бүлтийтлээ гоёсон гоо сайхан ч биеэ хураасан аймхай зориггүй хэн нэгнээс хэд дахин сэтгэл булаам харагддаг нь нууц биш юм. Найз маань дээд сургууль төгсөөд тун удаагүй байхдаа анхны хайртайгаа учирлаа. Хайртай залуу нь бидний үеийн шүтээн сайхан залуу байлаа л даа. Сайхнаар ч зогсохгүй боловсролтой, мэдлэгтэй сайхан ажилтай “элит” гэр бүлээс гаралтай тийм залуу байсан. Тэр залууд нь олон сайхан бүсгүйчүүд ухаан алдан дурладаг байлаа. Тэдэн дунд нь урлаг соёлын одууд, загвар өмсөгчид ч байдаг байв. Гэхдээ залуу энэ олон сайхан хүүхнүүд дундаас миний найзыг сонгосон юм. Бүр найзад минь ухаан алдан дурлаж билээ. Тэгээд яаж түүнийг ингэтлээ соронзон мэт татсан болохыг нь би сониучирхан асуусан юм л даа. Үнэндээ бол найзад маань түүнийг өөртөө татах элдвийн төлөвлөгөө гэж байгаагүй л дээ. Эхэндээ зүгээр л тэр залуутайгаа таарах бүрдээ сайхан инээмсэглэн мэндэлдэг, товчхон  хөгжилтэй яриа өрнүүлчихдэг байж. Ажил хэргийн шаардлагаар арай тухтай уулзаж танилцах боломж олдсон үед нэг удаа нэлээн олон хүнтэй үдэшлэг дээр тааралдаж. Мэдээж залууг нь нөгөө л олон гоё охидууд тойрч бүчээд тус бүрдээ л түүний анхаарлыг татах гэж хичээж зарим нэг нь бүлтэртлээ гоёж зарим нэг нь түүний анхаарлыг татах гэж чанга чангаар аалигүйтэн инээж суужээ. Ер нь энэ үдэшлэг бол зүгээр л нэг энгийн ажил хэргийн үдэшлэг байсан тул найз маань тийм ч их гангалж бусад охид бүсгүйчүүд шиг үсчинд орж аль байдгаараа гоёсонгүй. Харин жирийн ажилдаа өмсдөгөөс арай хээнцэр хар банзалтай костюмаа өмсөөд мөрөн дээгүүрээ маш гоёмсог улаан хүрэн ууссан өнгийн торгон алчуур намируулж уруулаа адил өнгөөр өнгөлж будаад л түүний оройн гоёл дууссан байна. Харин найз маань биеэ барьсан гял цал даашинз өмссөн тэр ганган хатагтай нараас биед эвтэйхэн хувцас сонгосон тул биеэ барихгүй илүү чөлөөтэй эрх чөлөөтэй өвөрмөц өөр харагдаж байсан биз. Аз болж нөгөө залуутай нэг ширээнд суух боломж таарч. Найз маань учир зүггүй аалигүйтэн инээж тэр ширээнд суусан бүсад хүүхнүүд шиг онцгойрох гэж өчүүхэн ч оролдоогүй зөвхөн өөрөө өөрийнхөөрөө л ярианд оролцож хааяа хөгжилтэй ёжилж, яг л өөрийнхөөрөө итгэлтэй байж. Харин залуу түүн рүү арай л өөрөөр ширтээд байх шиг байхаар нь урьдаас нь бас зоригтой харц тулгарч түүнд бас таалагдаж байгаагаа харцаараа илэрхийлж суусан байна. Удалгүй залуу түүний хажууд бүжгийн талбайд бүжиглэх гээд явсан хэн нэгний эзгүй суудал дээр сууж түүнтэй дотно яриа өрнүүлсэн байна. Улмаар утасных нь дугаарыг авч дараа хамт илүү тухтай уулзах боломж таарвал татгалзахгүй эсэх талаар нь асууж. Найз маань мэдээж зөвшөөрөлгүй яахав. Тэгэхээр энэ бүгдийн нууц юу вэ. Эмэгтэй хүн өөрөө өөрөөрөө байх, хөгжилтэй ухаалаг яриа хөөрөө хүнтэй өрнүүлж чаддаг байх, бас ямар үдэшлэг уулзалт вэ гэдэг орчноо сайн мэдэрч орчинтойгоо зохицож чаддаг мэдрэмжтэй байх тэгээд л болоо.

Хожим нь тэр залуутайгаа бүр дотноссон хойноо яагаад тэр ширээ дүүрэн нүд гялбам эмэгтэйчүүдээс биш намайг сонгосон бэ гэж асууж л дээ. Хариулт нь маш энгийн чи бусадтай адилгүй онцгой байсан тэгэхдээ бас энгийн өөрөөрөө л байсан гэж. Дараа нь тэр хоёрын харьцаа нэлээн дотно болсон ч манай найз түүнтэй яг нэг оронд орохыг яараагүй гэдэг. Хэдэн сар болзож кино жүжиг үзэх гэх мэтээр хоорондын нөхөрлөлөө бэхжүүлж. Энэ гэмгүй сайхан нөхөрлөл нь өдөр ирэх бүр дурлал хайр болон өрнөсөн гэдэг. Харин орон дотор орсон хойноо яагаад надад дурласан бэ гэж асууж. Чи нууцлаг тайлж боломгүй оньсого шиг байсан гэж залуу нь хариулжээ. Тэр хоёрыг хайр дурлалын түүхээ өрнүүлж байхад залууг нь маш олон охидууд сонирхож бидний хэлж заншсанаар араас нь гүйдэг байж. Тэд байнга утсаар залгаж, бүр зарим нь хоёулаа хамт явж байхад нь хүртэл сээтэгнэдэг байсан гэнэ. Энэ хооронд найзад минь заримдаа залуугаа хардах удаа ч гардаг л байж. Тэр бүхэнд түүнийг хардаж бухимдаж өөрийгөө зовоохын оронд залуудаа итгэж үргэлж өөдрөг эерэг бодлоор тархиа дүүргэн хүлээдэг байж. Эр хүнийг юу ч болоогүй байхад нь хардвал ямар ч эр хүн хартай эмэгтэйгээс айж зугтахад хүрнэ. Илэн далангүй үнэн сэтгэлээсээ байна гэдгийг бүсгүйчүүд заримдаа буруугаар ойлгож өдөржин болсон явдал, бусад найзууддаа тохиолдсон явдал гээд дэвэн дэлхийн юмыг хамаад чалчиж орхидог. Харин эр хүн ийм дэлгээд тавьсан ном шиг бүх юм нь ил дээр нь чалчаа бүсгүйчүүдэд дуртай байдаггүй. Харин эсрэгээрээ эрчүүдийн сонирхдог зүйлийг гадарладаг аль ч сэдвээр ухаалаг яриа өрнүүлж чаддаг гэхдээ хэтэрхий илэн далангүй биш яг л оньсого шиг бүсгүй эрчүүдийн сонирхлыг татдаг.  Тэгэхээр дур булаам эмэгтэй байхын хамгийн энгийн дүрэм бол сайхан инээмсэглэлтэй эерэг төрхтэй байх, өөрөөрөө байх, өөртөө итгэлтэй байх, бас сонирхолтой нууцлаг байх явдал юм.

www.coment.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.