Comment.mn

17 дэд сайдын 590 сая төгрөгийг хэмнэх боломж байлаа

УИХ 2015 оны төсвийн тодотголыг эцэслэн батлав. Уг тодотголыг хэлэлцэх үеэр хэд хэдэн сэдэв олны анхаарлыг татсан нь хүүхэд болон одонтой эхчүүдэд олгодог мөнгийг танаж, халамжийн бодлого руу хэт орсон нь олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулсны дүнд хэвээр үлдэхээр болсон.

Харин тодотголыг батлах эцсийн мөчид УИХ-ын зарим гишүүн “Дэд сайд нарын орон тоог бүр байхгүй болгож, төсөвт багагүй хэмжээний хэмнэлт хийх боломж байна” гэх санал гаргасан нь өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан сэдвийн нэг байв. Уг санал чуулганы нэгдсэн хуралдаанаар орж, хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан нь дэд сайд нарыг багагүй сандаргасан билээ.

Хэдийгээр УИХ-ын нэгдсэн чуулганаар дэд сайдын орон тоог хасах санал дэмжигдсэн ч Төрийн байгуулалтын байнгын хороон дээр олонхийн эсэргүүцэлтэй тулснаар ийнхүү хэвээр үлдсэн юм. 17 дэд сайд ажилгүй болох асуудал энд яригдсан ч төсвийг боломжтой бүх хэлбэрээр танах бодлого баримталж байгаа энэ үед дэд сайдын орон тоог хасах нь зүйтэй гэх давалгаа ч олон нийтийн цахим сүлжээгээр хүчтэй тархсан.

Ямартай ч улс төрийн томилгоо болсон уг албан тушаалыг УИХ хасаж чадсан бол дэд сайдын нэг жилийн зардал 34.7 сая төгрөг байдаг бөгөөд 17 дэд сайдын 590 сая төгрөгийг хэмнэх боломжтой байсан, даанч тэгсэнгүй ээ. Эх сурвалж www.wikimon.mn

Эх сурвалж: www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.