Төлөвлөгөөний дагуу тус газар 2015 онд 182 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ. Үүнд:
Паркийн хашаа барих, түр хүчдэл, түр усан хангамж татах ажлыг нийслэлийн төсвийн 1,6 тэрбум төгрөгөөр;
103 мгв хүчин чадалтай дулааны станцыг хувийн хэвшлийн 30 тэрбум төгрөгөөр; Хоногт 20000 м3 ус цэвэршүүлэх цэвэрлэх байгууламжийг Европын сэргээн босголтын банкны 30 сая еврогийн хөрөнгө оруулалтаар;
Инженерийн шугам сүлжээг байгуулах ажлыг Улсын Их Хурлын 74 дүгээр тогтоолоор батлагдсан бондны үлдэгдлээс /75 тэрбум/
санхүүжүүлж 2015 оны бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөөд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээ мэдээллээ.
Эх сурвалж http://www.info.mn