Comment.mn

ОХУ-ын таван тамирчин эрхээ хасуулжээ

 ОХУ-ын таван тамирчин эрхээ хасуулжээ

ОХУ-ын хөнгөн атлетикийн таван тамирчин допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тодорхой болж эрхээ хасуулсан байна. Тэдний гурав нь спорт алхааны төрөлд олимпын аварга болж байжээ. ОХУ-ын допингийн эсрэг агентлагаас улсынхаа хөнгөн атлетикийн таван тамирчны эрхийг хасч байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Эдгээр тамирчдын дунд спорт алхааны олимпын аварга Валерий Борчин, Сергей Кирдяпкин, Ольга Канискина нарын нэр багтжээ. Тэднээс гадна 2011 оны дэлхийн аварга Сергей Бакулин, дэлхийн аваргын мөнгөн медальт Владимир Канайкин нарын допингийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. 28 настай Валерий Борчины эрхийг нь найман жилээр хасч байгаа бөгөөд энэ хугацааг нь 2012 оны аравдугаар сараас эхэлж тооцох юм байна. 30 настай Канискина, 35 настай Кирдяпкин нар гурван жил хагасын хугацаатай эрхээ хасуулжээ. Харин эдгээр тамирчдаас хамгийн залуу нь болох Бакулин 2011 оны дэлхийн аваргын алтан медалиа хураалгахаар болсон байна. Учир нь эдгээр таван тамирчны 2009-2011 онд гаргасан амжилт, хүртсэн медалийг хүчингүйд тооцох шийдвэр гаржээ.

Б.СИЙЛЭН

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.