“2015 оны энэ сарын 23-ны өглөө ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу “Шинэ үе” продакшны жүжигчид суудлын гурван автомашинд хуваагдан суужээ. Жүжигчин Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нар хамтдаа нэг машинд сууж явсан байна. Гэтэл тэдний сууж явсан машины хажуугаас хүнд даацын чингэлэг ачсан машин хүчтэй мөргөж осол гаргажээ. Уг ослын улмаас манай жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барж, жүжигчин А.Энхжингийн хавирга хугарсан. Р.Алтансүх доргилт авсан. Бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Бид маш их харамсаж байна” гэсэн мэдэгдлийг Г.Ундармаа гаргаж, мэргэжил нэгт жүжигчид нь эмгэнэн гашуудаж байна.
Үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж, алиа хошин зангаараа үргэлж бэлэг барьдаг байсан Т.Билгүүн ихийг хийж, бүтээх ид залуу насандаа ийнхүү хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд олон хүн халаглаж, харуусаж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад, учир мэдэх хүмүүс Шилийн гол аймгийн нутаг дэвсгэрт явахад их эвгүй. Ер нь ар монголчуудад их ширүүн, халгаатай юм шиг санагддаг” хэмээн ярьж байгаа аж. Хэдхэн хоногийн өмнө тийшээ манай үндэсний бөхчүүд явж ирсэн бөгөөд тэд ч мөн баартай, балагтай явж ирсэн гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn