Comment.mn

Хакүхо мэргэжлийн сүмод 33 дахь түрүүгээ хүртэж түүхэн амжилтын эзэн боллоо.

Японы мэргэжлийн сүмо бөхийн хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаан өндөрлөв. Энэ өдрийн барилдаан нэлээд онцлогтой байсан. Башёг тэргүүлэгчийн араас нэхэж буй 70 дахь аварга Харүмафүжи, озэки Кисэносато нар унаж, 69 дэх их аварга Хакүхо давсан тохиолдолд түрүү бөх тодрох байлаа. Ингээд башёгийн гол баатруудын нэг Харүмафүжи нутаг нэгт ёкозүна Какирюүд өвдөг шороодсон. Харин Кисэносато 69 дэх их аварга Хакүход унаснаар Хакүхо мэргэжлийн сүмод 33 дахь түрүүгээ хүртэж түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрээр өөрийн хүндэлдэг домогт Тайхо аваргын амжилтаас нэгээр илүү гарч сүмогийн оргилд хүрсэн нь энэ. Тэгвэл манай бусад сүмочоос Араваши, Кагамио нар унах эрхгүй болсон бол Кёкүшюхо тавин хувийн амжилтаа үзүүлэв. Мөн Тамаваши, Токитэнкү нар ес дэх даваагаа авчээ. Ердөө ганцхан даваа авахад цолонд хүрэх боломжтой байсан Тэрүнофүжи ялагдсанаар дахин нэг өдрийн барилдааныг хүлээх болов. Харин Кёкүтэнхо өвдөг шороодсоноор найм дахиа унаж чансаа буурах нь. Сэкивакэ Ичиножо даваагаа нэгээр ахиулжээ. Жюүрёод барилдаж буй Монголын сүмочдоос Сэйро долоо дахь даваагаа авсан бол Азүмарюү тахим буулгав. Ингэснээр тэрээр дахиж унавал чансаа буурах юм. Такаинова, Шотэнрү, Асасэкирюү нар давж, Сакигакэ унасан байна. Хацү башёг 13 өдрийн дараахь байдлаар шинэ дээд амжилтын эзэн Хакүхо тэргүүлж байгаа бол араас нь 10 даваатай гурван бөх байна.
Эх сурвалж: Б.Мөнхзул Үндэсний шуудан сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.