Comment.mn

Амралтынхаа өдөр “Тушенка” хийж идвэл ямар вэ?

Гадаа өвлийн хүйтэн дачигнаж байхад гэртээ халуун ам бүлээрээ үхрийн амтлаг өтгөн шөлтэй тушенка хийж идэх сайхан биш гэж үү. Гэрийн нөхцөлд душонкыг хэрхэн амттай, сайхан хийх жорыг хүргэж байна.

    1. 1

      Хоолны орцуудыг бэлтгэнэ. Сонгино, чинжүүг томоор хэрчиж бэлтгээрэй.

  1. 2

    Лууван, төмсийг том хэрчинэ.

  2. 3

    Томоор хэрчиж татсан ясгүй, өөхгүй үхрийн махаа амтлана. Цуу болон мах амтлагч сүмс байвал амтлаарай.

  3. 4

    Үрж жижиглэсэн сармис хийнэ.

  4. 5

    Ингээд давс, перцээр амтлаад сайтар хутгаад битүү орчинд хагас цаг амраагаарай.

  5. 6

    180С хэмийн гал дээр халаасан оливын тосонд хэрчсэн сонгиныг хийж хуурна.

  6. 7

    Сонгино үнэртэж шаргал өнгөтэй болмогц амталсан үхрийн махыг хийж хуурна.

  7. 8

    Үхрийн махыг хүрэн бор өнгөтэй болмогц хэрчсэн чинжүүг хийж хэдэн минут хуурна.

  8. 9

    Ингээд 1 цайны аяга улаан дарс болон 1 цайны аяга ус хийж хутгаарай.

  9. 10

    Үхрийн шөлийг улам өтгөн сайхан амттай болгоё гэвэл хатаасан үхрийн шөл хийгээрэй. Мөн үхрийн шөлний амтлагч ч хийж болно.

  10. 11

    Усыг нэмж хийнэ.

  11. 12

    Ингээд шөлөө хийсний дараа хуурай амтлагчууд болох орегано, паприка, давс, перц зэргийг хийж шөлийг амтлаж хутгана.

  12. 13

    Томоор хэрчсэн лууван, төмс мөн ногоон сонгино хийнэ.

  13. 14

    Ингээд шөлийг өтгөн болгохыг хүсвэл бага зэргийн арвай буудай хийж болно. Эсвэл 1/4 цайны аяга хуурай гурил хийж сайтар хутгаарай.

  14. 15

    Мэдээж ногоон вандуй хийгээрэй. Мөн халуун амт оруулахыг хүсвэл халуун чинжүү хийж болно шүү.

  15. 16

    Ингээд зөөлөн гал дээр 1-2 цаг буцалгана. Үе үе зөөлөн хутгаарай. Шөл аажмаар ширгэж өтгөн, бор, амттай, шүүслэг шөл гарах болно. Амтархан сайхан хооллоорой.

    Эх сурвалж: www.1000jor.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.