Comment.mn

Түр суурьшуулах 50 айлын орон сууц барих газарт байгаа 2 иргэнд олгох нөхөн олговрыг шийдвэрлэлээ

Түр суурьшуулах 50 айлын орон сууц барих газарт байгаа 2 иргэнд олгох нөхөн олговрыг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга “Газар чөлөөлөх нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/59 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар  нийслэлийн Засаг даргын 2014 оны А/874 дүгээр захирамжаар батлагдсан  нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны ажлын байрны нөхцлийг сайжруулах, Сэлбэ дэд төвийн төсөлд хамрагдаж буй айл өрхийг түр шилжин суурьшуулах 50 айлын орон сууцны барилгын газарт байгаа газар эзэмшигч иргэдийн нөхөх олговрын жагсаалтыг баталлаа. Захирамжаар батлагдсан 2 иргэнд олгох нөхөх олговрын 235 000 000    төгрөгийг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн I шатны ажлын Улаанбаатар хотын хариуцах хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо. Захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хяналт тавина гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРООНЫ АЖЛЫН БАЙРНЫ НӨХЦЛИЙГ САЙЖРУУЛАХ,
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ТӨСӨЛД ХАМРАГДАЖ БУЙ АЙЛ ӨРХИЙГ  ТҮР ШИЛЖИН СУУРЬШУУЛАХ
50 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ГАЗАРТ БАЙГАА ГАЗАР ЭЗЭМШИГЧ
ИРГЭДИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ЖАГСААЛТ

Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр Хаяг, хашааны дугаар Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Барилгын талбайд орсон газрын үнэлгээ Кадастрын зураглалын үнэ Нийт /төгрөг/
Үл хөдлөх хөрөнгө Эд хөрөнгө Хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
1 Гомбын Ганболд ХА60081311 СБД, 14-р хороо, Хандгайтын 32-306б тоот 1 93 492 400 493 6 507 600 100 000 000
2 Сономгомпилийн Цолмон
НБ71071904
СБД, 14-р хороо, Хандгайтын 31- 306 тоот 1 127 542 000 565 7 458 000 135 000 000
НИЙТ 221 034 400 13 965 600 235 000 000

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.