Comment.mn

Цусны бүлгээсээ хамаарч хоолны дэглэм барих хэрэгтэй

Цусны бүлгээсээ хамаарч хоолны дэглэм барих хэрэгтэй

Өөрийнхөө цусны бүлгээс хамаарч хооллох хэрэгтэй байдаг байна. Учир нь таны бие организмд ямар төрлийн хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь ёстой болохыг “healthyceleb” сайтад нийтэлжээ.

Нэгдүгээр бүлгийн цус (О)

Нэгдүгээр бүлгийн цусны үүсэл нь эртнийх бөгөөд өвөг эцэг нь хүй нэгдлийн үеийн анчид байжээ. Тэд махаар хооллодог байсан тул махан бүтээгдэхүүнд байдаг эрдэс бодисууд тэдний цусан дахь биологийн бүтэцтэй зохицсон байдаг. Тиймээс нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс хоол боловсруулах систем сайтай. Гэхдээ тэд харшил, цус бүлэгнэх, ходоодны шарх, цусны даралттай болох магадлал өндөр байдаг. Гурилан бүтээгдэхүүн жин нэмэгдүүлдэг тул үүнээс хязгаарлагдмал хэрэглэх нь зүйтэй. Уух зүйлээс цэвэр ус болон ногоон цайг хэрэглэж занших хэрэгтэй. Мах, загас, далайн бүтээгдэхүүн, исгэлэн бус ногоо, жимс (байцаа, чавга, ананас), хар талх хэрэглэхээс гадна тахиа, өндөг, бяслаг, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, ногоо, жимс (сонгино, лууван, өргөст хэмх, улаан лооль, улаан манжин, абрикос, усан үзэм, лийр, малин, пэрсик, алим), пиво, улаан цагаан виног хязгаарлаж хэрэглэнэ. Харин гахайн утсан мах, загасны түрс, тослог ихтэй тараг, сүү, тослог ихтэй бяслаг, масло, кетчүп, дарсан ногоо, архи дарснаас эрс татгалз.

Хоёрдугаар бүлгийн цус (А)

Тэдний өвөг эцэг нь газар тариалан эрхэлж байсан бөгөөд хоол хүнсэндээ голлон хүнсний ногоо ба төрөл бүрийн жимс, жимсгэнэ хэрэглэж иржээ. Ийм учраас 2 дугаар бүлгийн цустай хүмүүсийн дархлаа болон хоол боловсруулах систем сайн байдаг. Тэдний бие организм нь махан бүтээгдэхүүнийг боловсруулахдаа сайнгүй бөгөөд махны эрдэс бодис нь тэдний биед зөвхөн өөх, тос болон хувирдаг. Иймээс зүрх судас, мэдрэлийн системийн өвчин тусах, цус багадах магадлал өндөр байдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь тослог бодисоор баялаг тул хоёрдугаар бүлгийн цустай хүмүүст тийм ч сайн биш. Энэ бүлгийн хүмүүс тосыг бага хэмжээрээр хэрэглэх нь зүйтэй. Уух юмнаас ногоон цай болон кофе ууж болно. Энэ бүлгийн цустай хүмүүс цагаан хоол түлхүү хэрэглэх нь бие организмд маш зохистой. Загас, будаа, талх, гоймон, шош, сонгино, навчин ногоо, байцаа, лууван, сармис, абрикос, ананас, лимон, үзэм, аньс, улаан вино тохирно. Харин тахиа, тослоггүй бяслаг, өндөг, горох, талх, исгэлэн сүүн бүтээгдэхүүн, шар буурцаг, ногоон сонгино, өргөст хэмх, улаан манжин, өнгөт байцаа, тарвас, усан үзэм, гранат, лийр, гүзээлзгэнэ, киви, хад, нохойн хошуу, малин, пэрсик, алимыг хязгаарлаж хэрэглэнэ. Бүх төрлийн махан бүтэгдэхүүн, загасны түрс, масло, тослог сүүн бүтээгдэхүүн, элсэн чихэр, эрдэнэ шишийн болон газрын самрын тос, зайрмаг, майонез, гаазтай ус, гаазтай ундааг огт хэрэглэж болохгүй.

Гуравдугаар бүлгийн цус (В)

Энэ бүлгийн цустай хүмүүсийн өвөг дээдэс нь нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид байжээ. Тэдний гол хоол хүнсний бүтээгдэхүүн нь сүү болон сүүн бүтээгдэхүүн, мөн махан төрлийн бүтээгдэхүүнээс голлон хонины мах болон туулайн мах хэрэглэдэг байжээ. Энэ бүлгийн цустай хүмүүсийн мэдрэлийн систем сайн байдаг. Тэд хатуу хоолны дэглэм барих шаардлагагүй. Уух зүйлс цай ба төрөл бүрийн жимсний сок, бага зэргийн кофе. Хонины мах, туулай, загас, загасны түрс, тараг, гэрийн бяслаг, ямааны сүү, үхрийн сүү, тараг, будаа, шош, байцаа, лууван, төмс, улаан манжин, өнгөт байцаа, ананас, банан, усан үзэм, пиво, вино, кофе хэрэглэнэ. Харин үхрийн мах, масло, тослог бяслаг, горох, гурил, ногоон сонгино, өргөст хэмх, сармис, абрикос, тарвас, шоколад, горчицийг хязгаартай хэрэглэвэл зохино. Нугас, галуу, тахиа, гахайны мах, далайн бүтээгдэхүүн, зайрмаг, наранцэцгийн тос, улаан лоолийн шүүснээс зайлхийгээрэй

Дөрөвдүгээр бүлгийн цус (АВ)

Дөрөвдүгээр бүлгийн цус нь бусад цуснуудаасаа хожуу үүссэн орчин үеийн цус юм. Тэдэнд тодорхой хэмжээний холимог хоолны дэглэм тохиромжтой. Тэдэнд хамгийн хэрэгтэй хүнс нь сүү, сүүн бүтээгдэхүүн болон хүнсний ногоонууд юм. Эдгээр нь бие организмыг цэвэрлэх буюу илүү жинг хасна. Консерволосон бүтээгдэхүүн, утсан хүнсний бүтээгдэхүүнүүд энэ бүлгийн хүмүүст өвчин үүсгэхэд нөлөөлдөг. Уух зүйлс жүүс, сок түүн дээрээ ус нэмж шингэлэн уувал сайн. Навч, ургамлын цай ба хааяа кофе ууж болно. Хонины мах, загас, сүү, сүүн бүтээгдэхүүн, шар буурцагны баяслаг, тараг, байцаа, өргөст хэмх, улаан манжин, сармис, ананас, усан үзэм, киви, вишня, нохойн хошуу, лемон, оливийн тосыг хэрэглэнэ. Харин загасны түрс, өндөг, самар, горох, гурилан бүтээгдэхүүн, ногоон сонгино, төмс, лууван, улаан лооль, абрикос, тарвас, аньс, лийр, гүзээлзгэнэ, үзэм, хад, малина, мандарин, пэрсик, алим, зөгийн бал, шоколад, горчиц, майонэз хязгаартай хэрэглэнэ. Үхрийн мах, галуу, нугас, тахиа, гахайн утсан мах, масло, зайрмаг, самар, кэтчуп, чинжүү, наранцэцэг, эрдэнэшишийн үрнээс бүрэн татгалзах хэрэгтэй.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.