Хошин урлагийн “Шинэ үе” продакшин Хөх хотод аялан тоглолтоо хийж явсан. Шинэ үе продакшн ослын талаар албан ёсны мэдэгдэл хийлээ.
Тодруулбал, 2015 оны энэ сарын 23-ны өглөө ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу “Шинэ үе” продакшиний жүжигчид суудлын гурван автомашинд хуваагдаж суужээ. Арын машинд сууж явсан жүжигчин Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нар хамтдаа нэг машинд сууж явсан байна. Гэтэл тэдний сууж явсан машины хажуугаас хүнд даацын чингэлэг ачсан машин хүчтэй мөргөж осол гарчээ. Уг ослын улмаас манай жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барж, жүжигчин А.Энхжингийн хавирга хугарсан. Р.Алтансүх доргилт авсан. Бид маш их харамсаж байна” гэдгийг мэдэгдлээ.
Эх сурвалж: www.dorgio.mn