Байгууллагуудын ажил эхлэх, тарах цаг давхцаж байгаагаас замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг учраас төрийн алба, сургууль цэцэрлэгүүдийн эхлэх тарах цагийг өөрчлөх шаардлагатай талаар яригдах болсон. Тиймээс өнөөдөр Нийслэлийн удирдлагууд төр захиргааны байгууллагынхаа ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийхээр ярилцаж байна.
Иргэдийн 70 хувь нь 07.00-08.00 цагийн хооронд нэгэн зэрэг замын хөдөлгөөнд оролцдог судалгаа гарсан байна. Тиймээс цэцэрлэгййг 08.00 цагаас, төрийн байгууллагыг 08.30 цагаас, захиргааны төв байгууллага, их дээд сургуулийг 09.00 цагаас ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн