Москвагийн Улсын Их Сургууль нь Евразийн их сургуулиудын холбооны гишүүн бөгөөд дэлхийн 60 гаруй улс орны судалгааны төвүүд болон их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Москвагийн Улсын Их Сургуулийг Монголчууд 1949 оноос эхлэн төгссөн бөгөөд одоогоор нийтдээ 400 гаруй хүмүүс төгссөн. Москвагийн Улсын Их Сургуулийг 1950-1960 оны төгсөгчид Монгол улсад шинжлэх ухааны бүх чиглэлийн хөгжлийн эх суурийг тавилцсан бөгөөд үе үеийн төгсөгчид нь орчин үед үргэлжүүлэн эрчимтэй хөгжүүлж байна.
Жил бүрийн 1 сарын 25-ны өдөр буюу “Татьяна”-гийн өдрөөр тус сургуулийн байгуулагдсан өдрийг тэмдэглэдэг заншилтай юм. Харин энэ жил М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн 260 жилийн ой тохиож байгаа учир энэ жилийн энэ өдөр илүү их ач холбогдолтой болж байгаа билээ. Иймээс Д.Жаргалсайхан тэргүүтэй тус сургуулийн монгол төгсөгчдийн холбооноос үе үеийн төгсөгчдиййг цуглуулсан ойн баярын арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь 2015 оны 1 сарын 24-ний өдрийн 17 цагаас Улаанбаатар зочид буудалд болох гэж байна.
Эх сурвалж http://www.info.mn