Comment.mn

Согтуугаар жолоо барьж яваад хүний аминд хүрлээ

2015 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт дуудлага мэдээ мэдээлэл 284 хүлээн авснаас зам тээврийн ослын 253 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12  гарч 1 хүн нас барж,  11 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.   Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон   6  үүнээс жолооч 2 , явган зорчигч 4 байна.   Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал:БГД-ийн нутаг Нарны зам, Жаст ойл ШТС-н урд замд Т.Приус маркийн авто машины жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зорчих хэсгийн хашлага давж, гэрэлтүүлгийн шон мөргөж зорчигч Х нас барсан, БГД-ийн нутаг Орхон худалдааны төвийн урд замд Х. Getz  маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч У-г мөргөж гэмтээсэн, явган зорчигч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох \тээврийн хэрэгсэл жолоодох, биеэ авч явах чадваргүй үедээ ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйх, анхаарал болгоомжгүй явах,  гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах \ тохиолдолд буурахгүй байна. Баасан гарагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал нэмэгддэг.  Согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс өөрийгөө болон цагдааг хуурлаа гэж бодож байгаа боловч үхлийг хуурч чадахгүй,  ухаантай хүн бусдын алдаан дээр суралцдаг.

Эх сурвалж : uls.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.