Comment.mn

Хойд Солонгосын дэглэм нуран унахыг харна гэж Обама мэдэгдлээ

66704plbvgjf2ape1h0mn2d0j9Хойд Солонгосын дэглэм аажмаар унана, Америкчууд үүнийг харж чадна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Youtube сүлжээнд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
Гэхдээ цэргийн бус аргаар дэглэм унана гэдгийг тэрбээр онцолсон байна. БНАСАУ-ыг цэргийн хүчин чадал, цөмийн зэвсгээ идэвхтэйгээр нэмэгдүүлж байгаа, тусгаарлагдсан, хориг арга хэмжээнд хамгийн их өртсөн улс гэж Обама ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

Эргэн сануулахад БНАСАУ-ын эсрэг Америкийн хориг арга хэмжээ 2015 оны нэгдүгээр сарын эхээр нэмэгдэж батлагдсан юм.

Энэ нь Сони Пикчерс компани руу хакерууд халдсантай холбоотой байв. Хориг арга хэмжээний жагсаалтад Хойд Солонгосын гурван компани, арван албан тушаалтан, тэр дундаа Иран, Орос, Сири, БНХАУ-д өмнө ажиллаж байсан албан тушаалтнууд багтаж байгаа юм.

Эх сурвалж: ИТАР-ТАСС

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.