Сарын цалин нь 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой бол Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 10 хувиар тооцон санд төвлөрүүлдэг болох тухай асуудлыг УИХ хэлэлцэж байна гэсэн мэдээлэл тараад байсан.
Тэгвэл энэ тухай УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “УИХ, Байнгын хорооны хуралдаан дээр зарим төслүүдийг хэлэлцэх үеэр гишүүдээс ийм санал гарсан. Гэвч хэлэлцэж, санал хураагаагүй. Тиймээс сарын цалинг 1.5 сая төгрөг, түүнээс дээш орлоготой бол ЭМД-ын шимтгэлийг 10 хувиар тооцож авах нь гэсэн “ташаа мэдээлэл байна” гэж хэлэх байна” гэсэн тайлбарыг өгчээ.
Эх сурвалж: www.ugluu.mn