
Эдгээр гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь нэг нутгийн найзууд гэх эрэгтэй, эмэгтэй 22-28 насны залуус байжээ. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа аж. Иргэд та бүхэн албан байгууллага аж ахуйн нэгжийн камерынхаа системийг сайжруулан, орцны жижүүртэйгээ хамтарч ажиллан, хөршийн холбоогоо сайжруулж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.