Comment.mn

Хүнд хортой нөхцөлд ажиллагсдад анхаарал хандуулна

Манай улсын хөдөлмөрийн зах зээлийн 50 гаруй хувийг малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид эзэлдэг төдийгүй улсын бүртгэлд бүртгэлтэй нийт аж ахуй нэгжүүдийн 85 хувийг 10 хүртэл ажилтантай жижиг аж ахуй нэгжүүд эзэлдэг гэсэн статистик судалгаа байдаг. Тиймээс хувиараа бизнес эрхлэгчид манай аж ахуйн нэгжийн бүтцийн ихэнхийг бүрдүүлж байна гэж ойлгоход буруудахгүй юм.

Энэ талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзориг “Өөрөө өөртөө ажлын байр бий болгоод явж байгаа хэдэн зуун мянган иргэдэд олгох жижиг дунд үйлдвэрийн зээлийн хүртээмжийг сайжруулах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд  шаардлагатай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг татваргүй эсвэл үнэгүй олгох ёстой. Дээрхи иргэдийн олонхи нь өндөр өртөгтэй түрээсийн байранд бизнесээ явуулж байна. Үлдсэн бага хэсэг нь гэртээ үйлдвэрлэл эрхэлж байх жишээтэй. Тиймээс иргэдэд үнэ ханш нь боломжийн ажлын байр түрээслүүлэх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь борлуулахад төр дэмжлэг үзүүлмээр байна. Түүнээс гадна хувиараа хөдөлмөр эрхлэгч малчдын олонхи нь нийгмийн даатгал төлдөггүй. Энэ чиглэлд анхаарах цаг болсон. Хүнд хортой нөхцөлд ажиллагсдыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гаргахаар ярилцаж байна” хэмээжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.