Comment.mn

“Босоо хөх Монгол бүлгэм” төлөгүүдтэй дайтна

Монголынхоо газар нутаг, эмс охидыг хамгаалан өмгөөлж, хятадууд болон вьетнамчуудтай дайтаж үзэлцдэг үндсэрхэг үзэлтэй “Босоо хөх Монгол бүлгэм”-ийнхэн “дайн” зарлахаар болоод байна. Учир нь, вьетнам автомашин засварын газруудыг шалгадаг газарт нь шалгалт хийхийг уриалж байгаа ажээ. Тийм газрууд насанд хүрээгүй охидыг уруу татаж, адаг сүүлдээ олон нийтийн сүлжээгээр зөвшөөрөлгүйгээр зураг хөргийг нь дэлгэж байгаад эмзэглэж байгаа гэнэ.

Түүнчлэн “тусгаар тогтносон Монгол Улсад амьдарч буй хугацаандаа тус улсын хуулийг чандлан баримталж, Монгол орны ёс уламжлалыг нь хүндэтгэн харьцаж байхыг хүсч байна. Бид дорой буурай хүмүүс биш. Та нар монгол охид эмсээр зугаацаж, архидан согтуурч гадуур хэрэг тарьж явдагийг мэднэ. Монголчууд тийм амар дээрэлхүүлж, эмс охидоо бузарлуулдаг хүмүүс биш гэдгийг наад тулган толгойдоо анхаараасай гэж хүсье. Энэ сараас эхлэн та нар дахиж монгол хүнээр оролдож, доог тохуу хийвэл үр дүнг нь хүндхэн барина шүү гэдгээ амлая” гэжээ.

Ийнхүү монгол охид вьетнамчуудтай зугаацаж байгаа зураг олон нийтийн сүлжээнд аль хэдийнэ тархжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.